Персийн булан дахь Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл Сириэс дипломат төлөөлөгчдөө эргүүлэн татах шийдвэр гаргасан тухай AFP мэдээлжээ. Уг шийдвэрийн дагуу Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Кувейт, Оман, Катарын Элчин сайд нар ойрын хугацаанд Сириэс гарах аж. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад босогчдын эсрэг хүч хэрэглэн, энгийн иргэдийн амь насыг хохироож байгааг Булангийн орнууд эсэргүүцэн ийм арга хэмжээ авч байна. Мөн АНУ, Их Британи, Испани, Франц, Итали, Нидерландын эрх баригчид ч дипломат төлөөлөгчөө эргүүлэн татахаар шийдсэн билээ. Үүний зэрэгцээ Сирийн армийнхан Дераа, Хомс хот руу дайрч байгаа аж. Башар Асадын дэглэмийн эсрэг тэмцэж буй босогчид Хомс хотыг эзэлсэн байна.