Аргентин, Их Британийн дунд маргаан дэгдээдэг Фолклендийн арлуудад ханхүү Уильям алба хааж байгаа билээ. Мөн Их Британи цэргийн “Донтлесс” хөлөг онгоцоо тус арал руу илгээсэн юм. Аргентиний эрх баригчид энэ талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд гомдол гаргахаа мэдэгдлээ.
“Их Британи Фолклендийн арлууд дахь цэргийн хүчээ зузаатгаж байгаа байгаа майна улсын аюулгүйн байдалд заналхийлж байна” хэмээн Аргентины Ерөнхийлөгч Кристина де Киршнер мэдэгдсэн байна. Мөн тэрбээр Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронд хандан мэдэгдэл хийсэн билээ. Аргентинчуудын “Мальвиний арлууд” хэмээн нэрлэдэг Фолкленд 1833 оноос Их Британийн хяналтад байгаа юм.