БНСУ-ын Улсан хотын галт тэрэгний төв буудлын өмнөх талбайд дэлхийн хамгийн урт төмрөн хөшөө сүндэрлэлээ. Улсанд БНСУ-ын томоохон үйлдвэрүүд байдаг бөгөөд тус хотод аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулж энэхүү хөшөөг хийхээр болсон юм байна. Энэ хөшөөг хийхэд банк болон төмөр замынхан гурван тэрбум вонн хандивласан аж. Титан төмрөөр хийсэн хөшөө 11 метр өндөр , суурь нь 34,5 метр урттай бөгөөд 18 тонн жинтэй аж. Хөшөөг зохион бүтээгчид цаашид өргөжин тэлж, улам олон үйлдвэр байгуулахыг бэлэгдэн далайд байнга урагш тэмүүлэн явдаг дельфин загасны толгойг бэлэгдсэн юм байна.
Х.Сүрэн