Францын “Air France” агаарын тээврийн компанийн ажилтнууд дөрөв хоногийн ажил хаялт зарлав. Өнгөрсөн даваа гаригт эхэлсэн ажил хаялтын улмаас орон нутгийн болон олон улсын нислэгүүд хойшлогдсон байна. Компанийн удирдлага энэ сарын 6-9-ний тийз авсан үйлчлүүлэгчдэдээ нислэг хойшлогдож магадгүй талаар анхааруулсан аж.
Тус улсын Парламентын доод танхимын хэлэлцэж буй хуулийн төсөлд ажилтан, ажиллагсдын эрхийг зөрчих заалтууд байна хэмээн үйлдвэрчний эвлэлийнхэн үзэж, эсэргүүцлээ илэрхийлсэн нь энэ аж.
Х.ЧИМЭГ