“Оливер Твистийн амьдрал ба адал явдал”, “Домби ба хүү”, “Дэвид Копперфильд” зэрэг бүтээлээрээ нэрд гарсан зохиолч Чарльз Диккенсийн мэндэлсний 200 жилийн ойг Их Британи болон бусад оронд тэмдэглэв. Ойн баярын ёслолын ажиллагаа түүний төрөлх хот Портсмут, мөн Вестминстерийн сүмд болсон байна.
Их Британийн хунтайж Чарльз, зохиолчийн үр сад Вестминстерийн сүмд хүндэтгэлийн цэцэг өргөсөн бол Портсмут хотод түүний дурсгалд зориулсан эрдэм шинжилгээний хурал, уулзалт болж, гэрэл зургийн үзэсгэлэн нээгджээ.
Дашрамд сонирхуулахад, Лондоны зоос цутгах үйлдвэр Ч.Диккенсийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан түүний дүрс бүхий дурсгалын зооснууд гаргажээ.