Одоогоос 26 жилийн өмнөх Чернобыль, өнгөрсөн онд болсон Фүкүшимагийн АЦС-ын ослоос хойш өндөр хөгжилтэй орнууд эрчим хүчний энэ эх үүсвэрээс татгалзаж эхэлсэн. Харин Өмнөд Азийн орнууд одооноос л АЦС-ын тоогоо бууруулах тухай ярьж эхлэв. Вьетнам улс 2014 онд АЦС-ын барилгаа эхлүүлэхээр бэлтгэлээ базааж байв.
Уг станц нь баригдаж эхлээд зургаан жилийн дараанаас эрчим хүч, дулаанаа нийлүүлж, улмаар 2030 он гэхэд 14 реактортой болохоор төлөвлөөд байсан гэнэ. Зүүн Өмнөд Азийн үндэстнүүдийн нийгэмлэгийн гишүүн 10 орны тав нь АЦС байгуулахаар судалгаагаа үргэлжлүүлж байжээ.
Гэвч өнгөрсөн хоёр том ослоос болоод Вьетнам, Индонез, Малайз, Филиппин, Тайланд, Сингапур зэрэг 35 орон АЦС-ын тоогоо хоёр дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө зогсоож, улмаар бууруулан, эрчим хүчний энэ эх үүсвэрээс татгалзах талаар хэлэлцэж байна.
Р.ЦЭЦЭГ