Египетийн нийслэл Каирт эрх баригчдыг огцоруулахыг шаардсан жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Жагсагчдыг тараах гэсэн цагдаа нарын өмнөөс хүмүүс чулуу, мод шидэж байсан гэнэ.
Жагсаал, мөргөлдөөний улмаас одоогийн байдлаар долоон хүн амиа алдаж, 200 орчим хүн бэртэж гэмтсэн аж. Түүнээс гадна Тахрирын талбай дахь хэд хэдэн дэлгүүрийг хүмүүс тонож, дээрэмдсэн тухай хууль сахиулагчид мэдэгдлээ.
Жагсагчид засгийн эрхийг шилж үүлэн өгөхийг Цэргийн дээд зөвлөл өөс шаардаж, мөн Порт-Саидын цэнгэлдэх хүрээлэнд болсон явдлыг яаралтай мөрдөн, буруутай этгээдүүдийг шийтгэхийг Дотоод хэргийн яамныхнаас хүсэж байгаа юм.