Их Британийн Хатан хаан II Элизабет одоогоос 60 жилийн тэртээ эцгээ таалал төгссөний дараа үйл хэргийг нь үргэлжл үүлэхээр хаан ширээнд заларсан билээ. Хоёрдугаар сарын 6-нд буюу даваа гаригт түүний хаан ширээ залгамжилсны 60 жилийн ойг тэмдэглэв. II Элизабет төрийн эрх барьсан хугацаагаар Хатан хаан II Викториагийн дараа орж байна.
Александра Мария Элизабет нь 1952 онд Хатан хааны сэнтийд заларсан юм. Ойн баярын үеэр Хатан хаан “Энэ олон жилийн турш намайг болон хунтайж Филиппийг дэмжиж байсан хүмүүст гүн талархал илэрхийлье. Хаан ширээнд суусны ойн баярыг тохиолдуулан илгээсэн мэндчилгээ, илгээмж миний сэтгэлийг их хөдөлгөж байна. Эх орон, ард түмнийхээ эв нэгдэл, сайн сайхны төлөө хүчин зүтгэх болно” хэмээжээ.
Г.Сайнзаяа