ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил энэ сарын 4-нөөс албан ёсоор эхэлсэн. Гэхдээ нэр дэвшигчид үүнээс өмнө ард түмний төлөө “санаа тавьж” эхэлсэн билээ. Ерөнхий сайд В.Путин ч бусдаас дутсангүй, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд шууд нэвтрүүлэгт орж, иргэдийн асуултад хариулснаар түүний кампанит ажил үндсэндээ эхэлсэн юм. В.Путин Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах магадлал 50 хувьтай хэмээн олон нийтийн саналыг судлах байгууллагууд мэдэгдэх зуур санал хураалтаас өмнө түүний амжуулах “ажлуудыг” ажиглагчид нэрлэжээ. Сонгогчдын дунд нэр хүндээ өсгөх, тэдний итгэлийг хүлээх зорилготой тэрбээр PR-ынхаа хүрээнд ямар ажлуудыг хийх нь вэ?
Хөгжөөн дэмжигчдэд туслах
Оросын хөлбөмбөгийн багуудын хөгжөөн дэмжигчидтэй Ерөнхий сайд уулзах нь элбэг. Гэхдээ өнгөрсөн сарын 19-нд хөгжөөн дэмжигчидтэй уулзахдаа тэрбээр тэдэнд их найр тавьж байлаа. Эл уулзалтын үеэр В.Путин Оросын багийн хөгжөөн дэмжигчдийг “Евро-2012” тэмцээнд үнэгүй, эсвэл хамгийн хямд үнээр хүргэж өгөх санал гаргав. “Трансаэро”, “Аэрофлот” тэргүүтэй агаарын тээврийн компаниуд ч үүнтэй санал нэгдэж, хөнгөлөлт үзүүлэхээ мэдэгдсэн билээ. Түүнчлэн хөлбөмбөгийн багуудыг дэмжих, тэдэнд туслахыг В.Путин бизнесменүүдэд уриаллаа. Хамгийн хачирхалтай нь, тэрбээр хөлбөмбөгийн тэмцээний үеэр цэнгэлдэх хүрээлэнд шар айраг худалдаалахыг зөвш өөрч магадгүй талаар ч ам ангайгаад амжсан. В.Путин хөлбөмбөгийн багууд, тэдний хөгжөөн дэмжигчдийг өөртөө татахын тулд ийм алхам хийж байна хэмээн ажиглагчид онцлоод цаашид ч тэднийг харж үзнэ хэмээн таамаглаж буй.
Ард түмэнд мөнгийг нь эргүүлж өгөх
Энэ сарын 2-нд Ерөнхий сайд банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа. 2008 оны хямралаас өмнө улсын банкуудад хөрөнгө оруулж, дараа нь иргэдийн хохирлыг барагдуулах тухай тэрбээр голчлон ярьжээ. 2007 онд Оросын эдийн засаг өсөж, хөрөнгийн зах зээл тогтвортой байх үед хувьцаа худалдан авсан иргэд, байгууллага хямралын үеэр хувьцааных нь үнэ унах үед их хэмжээний хохирол хүлээсэн юм. В.Путин төрийн өмчит банкуудын удирдлагатай хэлэлцэн үнэгүйдсэн хувьцаануудыг хямралаас өмнөх үеийнх нь ханшаар худалдан авах санал гаргажээ. Банкууд Ерөнхий сайдын үгнээс зөрсөнгүй, үүнийг зөвшөөрч буйгаа илэрхийллээ.
Нийтлэл бичих
Өнгөрсөн сарын дундуур В.Путин нэгэн шинэ авьяасаа үзүүлэв. Тэрбээр Оросын улс төрийн тогтолцоо, эдийн засгийн бодлого зэрэг чухал асуудлыг хөндсөн нийтлэл үүд бичиж, хэд хэдэн сонинд хэвлүүлсэн билээ. Сонгуулийн төв хороо В.Путиний нийтлэлүүдийг сайтар нягталж үзээд, суртал ухуулгын чанартай зүйл олоогүйгээр барахгүй “Засгийн газрын тэргүүн чухал асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж байна” хэмээн мэдэгдлээ. Ерөнхий сайд цаашид ч амин чухал асуудлыг хөндсөн нийтлэл бичихээ илэрхийлсэн байна. Ажлын бус цагаараа нийтлэл бичих хообийтой болсон тэрбээр бодож бясалгадаг, санаагаа зөв, цэгцтэй илэрхийлдэг хүн гэсэн сэтгэгдлийг сонгогчдод төрүүлэхийг зорьж байна хэмээн ажиглагчид үзжээ.
Мужийн захирагч нарыг “загнах”
В.Путиний сонгуулийн өмнө амжуулах ажлуудаас хамгийн их айж байгаа нь мужийн захирагч нар. Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол хариуцлагагүй, хойрго, төсвийн мөнгөнөөөс “хумсалдаг”, увайгүй захирагч нарыг хамгийн түрүүнд огцруулахаа В.Путин мэдэгдлээ. Одоогийн байдлаар Киров мужийн захирагч Никита Белых түүнээс хатуу үг сонссон бол Волгоград, Архангельск, Томскийн захирагч нар янз бүрийн шалтгаанаар ажлаа өгөөд байна. Шударга, зарчимч харагдахын тулд Ерөнхий сайд сонгууль хүртэл олон захирагчийг “загнах” бололтой. Үнийн ӨсӨлтийг хазаарлах Оросын эдийн засаг тогтвортой байгаа гэж нотлохын тулд эрх баригчид үнийн өсөлтийг хазаарлаж эхэллээ. Гэхдээ зөвхөн сонгууль хүртэл. Мэдээж үнээ хазаарлахаа зогсоонгуут инфляц “нисэж”, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадна. Ерөнхий сайдын сонгуулийн өмнө амжуулах гол ажлын нэг нь гуравдугаар сар хүртэл ямар ч аргаар хамаагүй цахилгаан, бензиний үнийг хазаарлах болоод байгааг тоймчид онцлов.
Жагсагчдыг Үл тоох
Сөрөг хүчнийхэн, зүүний хөдөлгөөнийхөн, В.Путинийг дэмжигчид. Орос бүхэлдээ сонгууль угтсан эсэрг үүцлийн, дэмжлэгийн жагсаалаар “амьсгалж” байна. Өөрийг нь нэр дэвшихийг эсэргүүцэгчдийн жагсаалыг үл тоох гэдэг том “ажил” Ерөнхий сайдын өмнө гарч ирлээ. В.Путин өөрийг нь дэмжиж жагссан хүмүүст хотын захиргаанаас ногдуулсан торгуулийг төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлээд зогсохг үй шинэ тактик бодож олов. Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон жагсаалд оролцсон хүмүүстэй хамтран “Сонгогчдын лиг” байгуулах саналыг тэрбээр гаргалаа. Харин юуны төлөө, хэрхэн хамтарч ажиллах нь одоогоор тодорхойгүй.
Х.ОДОНЧИМЭГ