Хар тамхи гэж нэрлэгддэг кокаин, метамфетамин, героин зэрэг мансууруулах үйлчилгээтэй өвс, ургамал болон химийн бодис зэрэг нь бидний ахуйн хэрэглээнд байх нь бий. Тиймээс барууны орнуудад хар тамхины хольцтой өвчин намдаах эм бэлдмэлийг хэтрүүлэн хэрэглэснээс амиа алдах тохиолдол элбэг байдаг билээ. Кокаин болон героин агуулсан ийм төрлийн өвчин намдааж, тайвшруулах эм бэлдмэлүүдийг ихэвчлэн эмчийн тусгай жороор өгдөг боловч хууль бус аргаар борлуулдаг газрууд байсаар байна.
Хамгийн аюултай боловч хэрэглээг нь хуулиар хориглоогүй 16 төрлийн хар тамхи байдгийн нэг нь ханиадны эсрэг сироп юм. Ханиадны сиропыг хэтрүүлэн хэрэглэвэл эйфор, хэл ам орооцолдох, толгой эргэх гаж нөлөө үзүүлдэгийг танд дуулгая. Алкоголь болон декстрометорфан (DXM) агуулдаг энэхүү “эм”-ийг өдөрт хоёр аягыг уухад л хангалттай бөгөөд илүү уувал тархи ангалзаж, ханиад намдаах үйлчилгээ нь ор тас арилдаг байна. Гэхдээ найрлагандаа DXM агуулдаггүй сиропууд ч байдаг тул уухаасаа өмнө найрлагыг нь харах хэрэгтэй.
Мөн ванны давсны үйлчилгээ нь кокаин болон метанфе таминыхтай яг ижилхэн байдаг тухай эмч нар сануулдаг. Уг нь өнгөрсөн жил Америкийн Эрүүл мэндийн яамнаас ихэнх төрлийн ванны давсны найрлаганд мефедрон хэрэглэхийг хориглосон юм. Гэсэн ч үйлдвэрлэгчид тайвшруулах бодисын томъёог нь сольж, урьдынхтай яг ижилхэн бүтээгдэхүүн өдий хэр нь борлуулсаар байна.
Т.НЯМ