АНУ-ын 20 гаруй бүсэд байшингийн үнэ өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш буурч эхэлсэн тухай BBC мэдээлэв. Дээрх бүсүүдэд ганцхан сарын дотор байшингийн үнэ 0.7 хувиар буурсан байна. Шинжээчид байшингийн үнэ 2003 оныхтой дүйж эхэлснийг сануулаад цаашдаа ч огцом буурах таамаглал дэвшүүлж эхлэв. “Эдийн засгийн хямрал намжаагүй, ажилгүйдэл хүссэн хэмжээнд буурахгүй байгаа учраас иргэд байшингаа жижигсгэхийн тулд зарах сонирхол нэмэгдэж байна. Харин үүнийг худалдан авах зах зээлд алга” хэмээн “Wells Fargo”-гийн шинжээч Марк Винтер ярьжээ.