Хоёр зуун дамнан амьдарсан өндөр настан түнх шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэснээр энэ төрлийн мэс засал хийлгэсэн хамгийн ахмад нь болов. Жон Лоуренс Рэндалл 102 настай бөгөөд өмнө нь 1989 онд түнхний хагалгаанд орж байжээ. Тэрбээр газар ухаж, цэцэг ногоо тарьдаг гэнэ. Тиймээс түүний түнхийг гөлгөр эдээр хийсэн хиймэл эрхтэнээр сольсон байна. Лоуренсын ач охин Жиллиан Көүтс “Миний өвөө нас дээр гар сан хойноо ч цэцэг ногоо тарьсаар байсан, үүнийгээ үр гэлж лүү- лэхийн тулд мэс засалд орсон нь амжилттай боллоо. Би өвөө- гөөрөө их бахархаж байна Өвөөд ийм мэс ажилбар дахин хийхэд аюултай байсан. Эмч нар хиймэл түнхийг солих ярвигтай гэж байсан ч тэрбээр зорьсноосоо буцаагүй” хэмээн өгүүлжээ. Уг хагалгаанд орсноор Лоу - ренс Гиннесийн дээд амжилтын номд бичигдэх боломжтой болж байна. Өмнө нь Лили Ваутэрс гэдэг хүн 2007 онд буюу 101 настайдаа түнх шилжүүлэн суулгах мэс ажилбарт орсон аж.