АНУ-ын тэрбумтан Дональд Трамп ирэх сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр зэхэж буй Массачусетс мужийн амбан захирагч асан Митт Ромнийг дэмжиж байна. “Митт мундаг, ухаантай. Тэр бидний хайртай эх оронд яавч муу зүйл учруулахгүй” хэмээн Дональд Лас-Вегас хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаа үргэлжилсээр бай гаа билээ. Флоридад болсон санал хураалтын дүнд Митт Ромни түүний гол өрсөлдөгч хэмээгдэж буй Ньют Гингричээс илүү санал авч, ялалт байгуулсан юм. Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй хэмээн өмнө нь мэдэгдэж байсан ч нэрээ дэвшүүлээгүй, түүгээр ч барахгүй Бүгд найрамдах намаас гарсан аж.