Одоогоос хоёр жилийн өмнө Гаитид болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах сэргээн босголтод үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн Холливудын жүжигчин Шон Пеннийг тус улсын элч болгосноо Ерөнхийлөгч Мишель Мартелли мэдэгдлээ. Шон Пенн Деми Мур, Мелани Гриффит, Жорж Клуни, Жулия Робертс нартай хамтран таван сая ам.долларын хөрөнгө босгож, гамшигт нэрвэгдсэн ард түмэнд туслахаар бүтээн байгуулалтын ажилд хандивласан билээ.