Нэрт жүжигчин Чарли Чаплины намтар, уран бүтээлээс сэдэвлэсэн “Becoming Chaplin” мюзиклийг Бродвейн театрт тавих болсон тухай “The New York Times” мэдээлжээ. Мюзиклийн продюсерээр Боб Рич, Клэр Коудвелл нар ажиллах гэнэ.
“Энни”, “Үсний лак” зэрэг бүтээлээрээ нэрд гарсан Томас Михан хөгжмийн зохиолч Кристофер Кертистэй хамтран мюзиклийн хөгжмийг зохиожээ. Жүжигчдийн сонгон шалгаруулалт одоогоор эхлээгүй байгаа аж.