Энэтхэгийн улс төр, нийгмийн зүтгэлтэн Махатма Ганди шиг хувцасласан 10-14 насны 485 хүүхэд марш зохион байгуулж, Гиннесийн дээд амжилтын номд бичигджээ. Калькутта хотод болсон уг арга хэмжээг Махатма Ганди таалал төгссөнөөс хойш 64 жил өнгөрсөнтэй холбогдуулан зохион байгуулсан байна.
Цагаан хувцас, малгай өмсөж, нүдний төмөр хүрээтэй шил зүүсэн хүүхдүүд хотоор явсан байна. “Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч М.Ганди ямар хүн байсныг хүмүүст дахин сануулахын тулд маршийг зохион байгуулж байна” хэмээн хотын захирагч мэдэгджээ.
2010 онд Энэтхэгт М.Ганди шиг хувцасласан 255 хүүхдийн марш болж байсан юм.