Чеченийн бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Рамзан Кадыров гэр бүлдээ илүү их цаг зарцуулахын тулд улс төрийг орхих бодолтой буйгаа мэдэгдлээ. “Улс удирдана гэдэг нэр төртэй, сайхан ажил. Гэхдээ би улс төрийг орхих насандаа хүрсэн гэж бодож байна. Манай гэр бүл өнөр. Тэдэндээ цаг зарцуулах хэрэгтэй” хэмээн тэрбээр хэлжээ. Мөн халааг нь авах хүн олон байгааг Р.Кадыров онцолсон байна. Түүнийг энэ онд ОХУ-д болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа албан тушаалаа орхихоор төлөвлөж байна хэмээн ажиглагчид таамаглаж байгаа аж.