Ирак, Афганистаны дайны талаарх нууц материалууд, АНУ-ын дипломатчдын захидал, цахилгааныг нийтэд дэлгэж, дуулиан тарьсан “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж олон улсын сэдэвтэй нэвтрүүлэг хөтлөх гэнэ. 30 минут орчим үргэлжлэх цуврал нэвтрүүлгүүдэд улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд зочноор уригдан оролцох аж.
Тус цахим хуудсанд мэдээлснээр долоо хоногт нэг удаагийн давтамжтай цацагдах 10 цуврал нэвтр үүлгийн эхнийх нь ирэх гуравдугаар сарын дундуур үзэгчдэд хүрэх юм байна. Жулиан Ассанжийн нэвтрүүлгийг кабель, эфир, сансрын телевизээр дамжуулан 600 сая хүн хүлээн авч үзнэ хэмээн “Wikileaks”-т мэдээлэв.