Долоон жил хамт амьдарч, дөрвөн хүүхдийн эцэг, эх болсон загвар өмсөгч Хайди Клум, дуучин Сил нар гэрлэлтээ цуцлуулах болсон тухай ИТАР-ТАСС дамжуулав. Америкийн TMZ цахим хуудсанд мэдээлснээр Лос-Анжелесын Дээд шүүхэд тэд салах өргөдлөө өгсөн гэнэ.
Топ модель, телевизийн хөтлөгч Хайди Клум 2005 оны тавдугаар сард дуучин Силтэй танилцсан юм. Шоу бизнесийн хамгийн сайхан хосын тоонд багтдаг Хайди Сил нар одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.