Монголын практик буудлагын холбооноос зохион байгуулсан гар бууны аварга шалгаруулах тэмцээнд 36 тамирчин гурван ангилалд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав. Эрэгтэйчүүдээс нээлттэй ангилалд Н.Гантулга, стандарт төрөлд Ц.Адилтулга, продакшн ангилалд Э.Оюут бусдыгаа хошуучиллаа. Тус ангилалд эмэгтэйчүүдээс А.Цовоо түрүүлж, өсвөр үеийнхнээс Н.Амир аварга болжээ. Халз буудлагын уралдааны нээлттэй ангилалд мөн Н.Гантулга, продакшн ангилалд Н.Амир тэргүүлснээр хошой алтан медаль хүртсэн юм. Харин стандарт ангилалд М.Батмөнх аварга болов. Багийн дүнгээр “Black mam¬ba” клубийнхэн (Э.Оюут, О.Энхболд, Г.Ган-Эрдэнэ, Э.Эна) тэргүүн байрт шалгарч, VTX багийнхан (У.Тэмүүлэн, Т.Отгонбаяр, Б.Тулга, Н.Энхтөгс) удааллаа. Тэгвэл “Peak”-ийн буудагчид (С.Дашдэмбэрэл, Н.Амир, М.Тогтох, Б.Энхжаргал) III байр эзлэв.