Нидерландын сурагч, 16 настай Лаура Деккер “Гуппи” хөлөг онгоцоор ганцаараа дэлхийг тойрохоор өнгөрсөн оны нэгдүгээр сарын 20-нд хөдөлсөн билээ. Тэрбээр аяллаа амжилттай дуусгаж, өнгөрсөн бямба гаригт эх орондоо эргэж ирсэн байна.
Сент-Маартены боомтод түүнийг гэр бүлийнхэн, найз нөхөд, хэвлэлийнхэн угтжээ. Тус улсын эрх баригчид охины аюулгүй байдлын төлөө санаа зовж, аялалд гарахыг хориглож байсан юм. Лаура Деккер зургаан настайдаа өөрийн хөлөг онгоцтой болж, 10 настайдаа ганцаараа аялж эхэлсэн аж.