Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаныг дэмжиж буйгаа илэрхийлэн 100 мянган хүн Будапештэд жагсаал зохион байгуулсан тухай AFP уламжлав. Түүний санаачилсан шинэ Үндсэн хуулийг Европын холбоо шүүмжилж, хэрэв нэмэлт, өөрчлөлт оруулахгүй бол эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн билээ.
Виктор Орбан энэ шүүмжлэлийг хүлээн авч, Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн аж. Өнгөрсөн бямба гаригт эрх баригч Фидес намынхны зохион байгуулсан уг жагсаалд оролцогчид Унгарын тусгаар тогтнолыг хүндэтгэн, улсын дотоод хэрэгт оролцохгүй байхыг Европын холбооноос шаарджээ.
Үүний зэрэгцээ шинэ Үндсэн хуулийг эсэргүүцэж, Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан жагсаал энэ сарын 2-нд болсон юм. ВВС агентлагийн мэдээлснээр уг жагсаалд 70 мянган хүн оролцсон аж.
Х.ОДОНЧИМЭГ