ОХУ-ын нийслэл Москвагийн Улаан талбайд ижил хүйстнүүд “Тавтай нойрсоорой багачууд аа” уриан дор жагсаал зохион байгуулжээ. Тэд ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалахыг шаардсан лоозон өргөсөн байна. Жагсаал эхлээд удааг үй байхад цагдаагийнхан жагсагчдыг баривчлан, цагдаагийн хэлтэст аваачжээ. Тус улсад тусгай зөвш өөрөлгүйгээр 11-19 цаг хүртэл жагсаал хийх хориотой байдаг учир жагсагчдыг ийнхүү саатуулсан аж. Ижил хүйстнүүд үүнийг эсэргүүцэн дараагийн удаа Пушкиний талбайд жагсахаар төлөвлөж байгаа гэнэ.