Ираны жүжигчин Голшифтэ Фарахани Францын “Madame Le Figaro” сэтгүүлд нүцгэн зургаа авахуулж дуулиан тарьсан билээ. Эмэгтэйч үүдийн эрхийг зөрчиж, олон хориг тавьдаг Ираны эрх баригчдыг тэрбээр эсэргүүцэж буйгаа илэрхийлэн нүцгэн зургаа авахуулсан юм. Түүнийг лалын шашинд харшлах зүйл хийсэн хэмээн эх орондоо ирэхийг нь хориглосон тухай “The Daily Telegraph” мэдээллээ. Фарахани сэтг үүлд нийтлэгдсэн зурагнуудын нэгийг “Facebook” дэх хуудсандаа тавьсан аж. Дашрамд өгүүлэхэд, Фарахани АНУ-ын “Body of Lies” кинонд тоглосны дараа Ираны эрх баригчид түүнийг гадаадын оронд зорчих эрхийг нь хасаж байсан билээ.