Их Британийн хөгжмийн зохиолч Эндрю Ллойд Уэббер “ITV1” телевизтэй хамтран “Од” хэмээх нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байна. Уг нэвтрүүлгийн ялагч “Есүс Христос-од” хэмээх мюзиклийн гол дүрийг бүтээх гэнэ. Нэвтрүүлгийн сонгон шалгаруулалт ирэх хоёрдугаар сард Лондонд эхлэх аж. Дараа нь Дублин, Белфаст, Манчестер болон бусад хотоос оролцогчдыг сонгох юм байна.
Шалгаруулалтад мэргэжлийн дуучид, жү жиг - чид болон сонирхогчид оролцож болох бөгөөд гол шүүгчдийн нэг нь Уэббэр байх гэнэ. Эндрю Ллойд Уэббэр “Оливер!”, “Оз улсын илбэчин”, “Хөгжмийн дуу” болон “Иосиф” зэрэг мюзиклийн гол дүрийн жүжигчнийг шалгаруулахад оролцож байсан юм. “Есүс Христос-од” мюзикл энэ оны зургаадугаар сард “ITV1” телевизээр гарна.