БНАСАУ-ын шинэ удирдагч Ким Жөн Уныг засгийн эрх барихад бэлэн хэмээн үзэж буйгаа тус улсын Хөдөлмөрийн нам, армийн удирдлага илэрхийллээ. Умард Солонгосын Улс төрийн товчооны гишүүн Ян Хен Соп АР агентлагт өгсөн ярилцлагадаа энэ тухай өгүүлжээ. “Ким Жөн Ун сүүлийн жилүүдэд эцгийнхээ дэргэд байж, улс орны нийгэм, эдийн засаг, цэргийн салбарын асуудлыг шийдэхэд оролцдог байсан” хэмээн тэрбээр онцолжээ.
Умард Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирийн ууган хүү Ким Чён Нам “Улсыг удам дамжуулан удирдана гэдэг ичгүүртэй хэрэг. Ким Жөн Унд улс орныг удирдах туршлага байхгүй. Өөрчлөлт шинэчлэл хийхгүй бол улс орон удахгүй мөхнө” хэмээн мэдэгдсэн юм.