Этиопийн Афар мужид өнгөрсөн мягмар гаригт гэмт этгээдүүд гадаадын таван жуулчны амийг хөнөөсөн тухай “Reuters” дамжуулсан билээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар гэмт этгээдүүдийн гарт амиа алдсан хүмүүсийн дунд ХБНГУ-ын хоёр, мөн Австри, Унгарын иргэн байсан аж. Түүнээс гадна Германы хоёр иргэнийг гэмт этгээдүүд барьцаалсан байна. ХБНГУ-ын Гадаад хэргийн яам энэ хэргийг мөрдөх тусгай баг гарган, Эрүүгийн хэрэг эрхлэх газрын ажилтан, мөрдөгч нарыг Этиоп руу илгээжээ. Хэдэн хүн хадлагад өртсөн, тэд аль улсын иргэн гэдгийг одоогоор тогтоох боломжгүй гэнэ. Учир нь хэрэг гарсан мужид дэд бүтэц хөгжөөгүй, холбоо барих боломжгүй юм байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын 17-нд хэсэг жуулчин Эритреи улсын хилээс 25 км зайд орших Эрта Але галт ууланд аялахаар хөдөлжээ. Эрта Але хүрэх замд нь гэмт этгээдүүд тэдэн рүү дайрсан аж.
Этиопийн эрх баригчид зэргэлдээ орших Эритреин зэвсэгт бүлэглэлийнхэн жуулчид руу халдсан хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн юм. Харин Африкийн холбоон дахь Эритреин төлөөлөгч Гирма Асмером үүнийг няцаажээ.
Х.ОД