Америкийн эдийн засгийн хүчин чадал хийгээд нөлөө нь буурвал бүс нутагтаа эрх сүртэй болохыг эрмэлзэгч орнуудын өмнө сул дорой хөгжилтэй улсууд улам эмзэг болцгооно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан Збигнев Бжезинский үзэж байна. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын асуудлаарх зөвлөх байсан, нэрд гарсан улс төр судлаач энэ хүн “Foreign Attaires” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ “Энэтхэг, Хятад түргэн хөгжиж, эзэнт гүрэн байх гэсэн Оросын сонирхол улам бүр илрэх болж, Ойрхи Дорнодод байдал тогтвортой бус байна. Олон улсын тавцан дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Америкгүйгээр бүс нутгуудын зөрчил хурцдах магадлал их байна” гэж бичжээ. Бжезинскийн бичсэн өгүүлэл “Аюул занал дор буй найман зүйл геополитик” гэсэн нэртэй юм.
АНУ-ын хүчин чадал суларвал нэр бүхий орнууд Америкийн ивээлийг алдах нь яагаад ашиггүй байх талаарх өөрийн бодлыг тэрбээр өгүүлэлдээ тайлбарласан байна. Ийм орон, бүс нутагт Гүрж, Өмнөд Солонгос, Афганистан, Пакистан, Беларусь, Украин, Израиль, Тайвань, Ойрхи Дорнодыг оруулжээ. Бжезинскийн бодлоор бол АНУ унаснаар Гүрж улс Оросын зүгээс хийх улс төрийн сүрдүүлэг болон цэргийн түрэмгийлэлд өртөх аж. Гүрж улс 1991 оноос эхлэн АНУ-аас гурван тэрбум долларын санхүүгийн тусламж авсныг өгүүлэлд тэмдэглэжээ. Энэ мөнгөний нэг тэрбумыг нь 2008 онд Оростой хийсэн дайнаас хойш авсан байна. Америкийн хүч суларвал Гүржид энэ дайны тусламж үзүүлж чадахгүй болох нь мэдээж. Ийм болсон нөхцөлд Орос улс эрчим хүчний өмнөдийн орон зайг хяналтандаа авах бөгөөд үүгээр дамжаад өөрийн улс төрийн эрх ашгийн тусын тулд Европт нөлөөгөө тогтоож мэднэ гэж Бжезинский бодож байдаг аж.
Эдийн засгийн нэгдмэл орон зайд хамсаатан болгохын тулд Украинд Кремль шахалт үзүүлнэ гэдэгт тэрбээр бас эргэлздэггүй юм байна. Энэ тохиолдолд Украины аж үйлдвэрийн үндсэн объектуудад тавих хяналтыг Орос улс атгандаа авах аж. Тэгээд ч тэдгээр объектыг Оросын компаниуд худалдаад авчихад эргэлзэх юун. Ингэхлээр Оросын хувьд Украин нь бүр зөөлөн “хоол” болж хувирна. Оросын эзэнт гүрний санаархлыг бүр дэврээх аюул ч бий. Беларусийн хувьд ЗХУ-ыг унаснаас хойш 20 жилийн дараа Европт үлдсэн сүүлчийн дарангуйлагч дэглэм улс төрийн ч, эдийн засгийн ч талаар Оросоос хараат болно гэж Бжезинский үзэж байна. Беларусийн экспортын гуравны нэг нь Оросыг зорьж, эрчим хүчний хэрэгцээгээ хангах салбарт Оросын бүрэн хараат болно. Үүний зэрэгцээ Александр Лукашенкогийн 17 жилийн дарангуйлал Беларусь хийгээд Өрнөдийн хооронд дорвитойхон харилцаа тогтооход саад учруулна. Тиймээс АНУ сулрах нь Беларусийг маш хялбархан залгих боломжийг Орост олгоно.
Бжезинский ингэж бичжээ. Энэ маягаар Беларусьтай залгаа Балти орчмын орнууд, ялангуяа Латвийн аюулгүй байдалд заналхийлнэ гэсэн дүгнэлтийг Бжезинский хийж байна. Энэ өгүүлэлдээ түүний хийсэн урьдчилсан таамаглалыг зарим шинжээч өөр өөрийнхөөрөө дүгнэжээ. Америкийн хүч чадал буурахыг сэрэмжилж бичсэн Бжезинскийн өгүүллээс яг долоон жилийн өмнө Америкийн нэрт сэтгүүлч Генри Люс “Life” сэтгүүлд “Америкийн 100 жил” гэсэн өгүүллээ нийтлүүлж байсан нь сонирхол татна. Люсийн эрт цагт Британи, Ромын эзэнт гүрнүүдийн гүйцэтгэж байсан үүрэг ирээдүйд АНУ-д ногдох байв. 1942 онд Люс тэгж бодож байж. Тэгэхдээ тухайн үедээ Люсийн үзсэнээр Британи, Ромын эзэнт улсаас огт өөр аргаар тухайлбал, бусад улсад тусламж үзүүлж, технологи, соёлоо нэвтрүүлж, энх амгаланг тогтоох замаар АНУ дэлхийд засаглах байлаа. Гэхдээ Генри Люсийн энэ таамаглалд өнөө цагийнхан тийм ч таатай хандахгүй байгаа юм. Америкийн хүч чадал доройтох нь Орост ямар нөлөө үзүүлэх бол? Энэ нь Украин, Беларусь, Гүржийг сулруулах уу гэсэн хоёр асуултад АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын колле жийн профессор Николас Гвоздев, Харвардын их сургуулийн Хар тэнгисийн бүс нутгийн аюул гүй байдлын хөтөлбөрийн захирал Сергей Коноп лев, ХБНГУ-ын Гадаад бодлогын зөвлөлийн Орос-Евраз төвийн захирал Александр Рар нар юу гэж хариулсныг сонирхуулъя.
Николас Гвоздев: -Оросын ялах, ялагдах нь Америкаас бус өөрөөс нь хамаарна. Америкийн нөлөө сүрхий буурвал Орос улс Европын холбоо болон Хятадтай таатай харилцаа тогтоох боломжгүй болж, түүний байдал үлэмж дордоно. Түүнчлэн Орос улс ойрын үед өөрчлөлт хийж, дэд бүтцээ сайжруулж, хөрөнгө болон “оюун тархиа” гадагш нь урсгахаа зогсоож чадах эсэхээс нөхцөл байдал шалтгаална. Одоо бол Оросын хувь заяа АНУ-аас бага хамааралтай байна. Дотоодын хүчин зүйл нь илүүтэй нөлөөлж буй. Тэгэхдээ АНУ-д байдал эрс муудаад ирвэл энэ нь дэлхийн эдийн засагт тун их сөрөг нөлөөтэй байх учраас түүнээс болж Орос ч ихээхэн зүдэрнэ.
Сергей Коноплев: -АНУ-ын хүч чадал сулрах нь ямар ч тохиолдолд Орост ашигтай биш, тактикийн ч, стратегийн ч хувьд Моск ва ямар ч байсан Вашингтоны адил чиг шуга мыг л барина. Америк, Орос хоёрт нийтлэг тулгамдсан асуудал байдаг бөгөөд Москва хүлээн зөвш өөрдөггүй ч гэсэн тэдгээрийгээ шийдэхэд нь Орост Америк тусалж л байдаг юм. Жишээ нь, Хятадын эдийн засаг, санхүү, цэрэг, улс тө рийн хүчин чадал нэмэгдэх нь юуны урьд Америкт биш Орост аюул учруулна, гэлээ ч Америк үүнийг сөрөн зогсохыг оролдож буй нь Орост ашигтай болж байгаа юм. Афганистан улс Оросын өвчүүн дор оршдог. Тэгэхээр АНУ-ын үйл ажиллагаа Оросын аюулгүй байдлыг хангаж байна. Маргах, санал зөрөлдөх юм хэчнээн олон байлаа ч биенээсээ ихээхэн хамааралтай болохоор ямагт тохиролцож чаддагаа Москва, Вашингтон хоёр мэддэг. Өөрсдийн алдааг зөвтгөхийн тулд Оросын эрх баригчдад дайсан хэрэгтэй байдаг болохоор тэдний хийдэг эрс хатуу олон мэдэгдэл нь гадаад орчиндоо биш дотоодын асуудалдаа зориулагдсан байдаг юм.
Александр Рар: -Бжезинскийн таамаглал нь “хүйтэн дайны” үеийн үзэл бодол байна лээ. Үнэлгээ өгөх өөр систем бий л дээ. Америк суларснаас ОХУ-д геополитикийн хувьд л хожоо байж болох юм биз. АНУ-ын эдийн засаг сүйрвэл Орост мөн л таагүй болно. Харин Европыг хүчирхэгжүүлж мэднэ. Европ ердөө цэвэр өөрийнхөө хүчинд, өөрийн арми, өөрийн аюулгүй байдлын тогтолцоонд тулгуурлах шаардлагатай болно. Европыг Америк одоогийнх шигээ дэмжиж чадахгүй болбол Европ бүхэлдээ геополитикийн шинэ гүрэн болох ч магадлалтай.
Николас Гвоздев: -Миний бодлоор Америкийн хямрал Гүрж, Украин, Беларусьт ямар үр дагавартай байж болох тухайд Бжезинский арай л хэтрүүлчихэж. Украинд Оросын үзүүлэх нөлөө маргаангүй ихэснэ, тэгэхдээ л түүнийг залуурдахгүй. Эх орныхоо дорнод нутагт аж төрдөг украинчууд ч олж авсан эрх дархаа золиослохыг хүсэхгүй. Америк суларсан ч үгүй ч Москватай хэл амаа ололцох шаардлага Гүржид гарна. Америкийн чадал доройтлоо ч бүс нутагт Хятад, Энэтхэг, Турк гээд нөлөө бү хий тоглогчид байна. Өөрөөр хэлбэл, Америкийг “холдмогц” хүч чадлын шинэ төв, хүчний шинэ тэнцвэр бий болно.
Сергей Кононлев: -Беларусь байгалийн хий тээвэрлэх системээ худалдсанаас хойш, Оро сын хяналтанд нэгэнтээ орчихсон. Энэ улсууд нэгэн холбоонд байсныг мартаж болохг үй. Беларусь гэдэг чинь Орос гэсэн үг. Украины одоогийн эрх баригчид нэн ур дүйгүй, болхи ажиллаж буйгаас улс нь аяндаа Орос руу “яваад” байна. Энэ нь тэднийд ашигг үй л дээ. Украинд шинэчлэл ер хийхгүй, Европ руу нэвтрэх зам нь удаан хугацаагаар хаалттай, Ерөнхийлөгч Виктор Януковичийг нь удирдагч гэж хүлээж авахгүй байна. Байга лийн хийн асуудлаар Москватай хийсэн хэлэлцээр нь Киевт ашиггүй болсноос Украины энэ оны төсвөөс хүн амд нь нялзах юм бага. Тэгэхээр Янукович, түүний талынхан ард түмнээ ямар нэг байдлаар ирээдүйдээ итгэлтэй болгох хэрэгтэй. Үүний тулд хүмүүсийнхээ гар дээр тавих юм нь бүгд Орост байгаа. Ажил хэрэг одоогийнхоороо яваад байвал Украин бие даасан улс байхаа болино. Гүрж, Орос хоёрын харилцаа нэлээд түвэгтэй байгаа. Владимир Путин эрх мэдэлтэй, Михаил Саакашвилийг зайлуулж чадаа гүй тохиолдолд Гүрж улс Оросын бүрэн хараат бус байсаар байх болно. Тодруулбал, энэ хоёр улсын хооронд ямар нэг харилцаа тогтохг үй. Тэгэхдээ Гүржид эрт орой хэзээ нэгэн цагт Оростой эдийн засгийн хэлхээ холбоогоо цэгцлэх хэрэгцээ гарч ирнэ. Ер нь бол огт гарцгүй болсон нөхцөлд л Украин, Беларусь, Гүрж улс Оросоос хамааралтай болоход хүрнэ.
Александр Рар: -Украин, Беларусь Оросын нөлөөнд орно гэх баталгаа байхгүй. Америкаас өөр геополитикийн хүчин зүйлүүд бий шүү дээ. Европын холбоо бол бүс нутаг таа томоохон тоглогч. Америк хөндийрөөд явчихвал бий болж магадгүй нэг хувилбар нь Орос, Европын холбоо хоёр нэгдмэл Европ болж мэдэх юм. Тэгвэл энэ холбоо томоохон хүчнийг сөрөн зогсож чадна.
Р.ЖАРГАЛАНТ