Японы алдарт дуучин Аюми Хамасаки АНУ-ын жүжигчин Мануэль Шварцаас салах өргөдлөө өгчээ. Аюмигийн хэлж буйгаар Америк руу нүүж чадаагүй нь салах гол шалтгаан болсон аж. Залуу хос хуримаа хийснийхээ дараа АНУ-д амьдрахаар төлөвлөж байв. Гэтэл хуримаас хойш хоёр сарын дараа буюу өнгөрсөн оны гуравдугаар сард Японд газар хүчтэй хөдөлж, цунами болжээ.
Аюми ийм хүнд хэцүү үед эх орноо орхихгүйгаар шийдэж, нутагтаа үлдсэн нь энэ. Удаан хугацаанд хол байсан Аюми Мануэль хоёрын харилцаанд үл ойлголцол үүссэн тул гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн гэнэ. Дашрамд хэлэхэд, дуучин Аюми Хамасаки 2010 оны наймдугаар сард “Virgin road” дууныхаа клипний зургийг авах үеэр Мануэль Шварцтай танилцсан байна.