Мексикийн археологчид 40 гаруй бүсэд судалгаа хийсний дүнд эрт дээр үеийн 3000 гаруй сүг зураг илрүүлжээ. Эдгээр зургийг одоогоос 2000 орчим жилийн өмнө зурсан хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж. Тус улсын хэвлэлүүдэд мэдээлснээр зурагнуудад тэр үед амьдарч байсан омгуудийн ёс заншил, ан амьтныг хар, улаан, шар өнгийн будаг ашиглан дүрсэлсэн байжээ. Энэхүү “бүтээлүүдийг” одоогийн Гуанахуато мужийн анчин омгийнхны өвөг дээдэс туурвисан хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.