Италийн Жилиао арлаас холгүй осолдсон “Costa Concordia” хөлөг онгоцонд байсан таван хүн нас барсан тухай ВВС дамжуулав. Францын хоёр иргэн, Перугийн нэг иргэн ослын үеэр амиа алдсан хэмээн өмнө нь мэдээлж байсан юм.
Сураггүй болсон хүмүүсийг хайж буй эрлийн багийнхан аврах хантаазтай, ахимаг насны хоёр хүний цогцсыг олсон байна. Түүнээс хойш сураггүй болсон хэмээгдэж байсан хүмүүсийн дийлэнхийг олоод байгаа аж.