Австралийн Шинжлэх ухаан, практик судалгааны нэгдлийн судлаачид (CSIRO) шинэ төрлийн морин хэдгэнэ илрүүлснээ дуучин Бейонсегийн нэрээр нэрлэжээ. “ABC News”-ийн мэдээлснээр морин хэдгэнэд “Scaptia (Plinthina) beyonceae” гэдэг нэр өгсөн байна. Судлаач Брайан Лессард хэдгэнийн сүүл хэсэгт байгаа шаргал үс дуучин бүсгүйг санагдуулсан тул ийн нэрлэсэн хэмээжээ.
Ц.Усанболор