Шинэ он дөнгөж гараад байхад Польшийн тусгай албаны ажилтнууд ОХУ-ын Москва мужийн прокурорын нэгдүгээр орлогч Александр Игнатенког баривчилсан тухай мэдээ чих дэлсэв. Тэрбээр мөрийтэй тоглоомын нууц сүлжээг ажилт -нуудынхаа хүчээр ивээлдээ авсан хэрэгт буруутгагдаад буй юм. Прокурорын байгууллага, ДЯЯ-ны өндөр албаны хүмүүс хууль бус бизнесийг дэмжиж, хариуд нь хахууль авсан тухай шуугиан өнгөрсөн оны хоёрдугаар сард дэгдсэн би лээ. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба, Мөрдөн шалгах хорооны шуурхай ажилтнууд тэр үед Москва орчмын хотуудад мөрийтэй тоглоомын 15 танхим эзэмшдэг Иван Назаровын орон байр, албан өрөөнд нэгжлэг хийж, хууль сахиулагчид болон энэ бизнесмений дотно харилцааг гэрчлэх олон баримт олсон байна. Энэ хүн хууль бус бизнесээсээ сард 5-10 сая долларын ашиг олдог байж. И.Назаров ер нь нэлээд хөлтэй хөдөлдөг нэгэн аж. А.Игнатенкотой үнэхээр дотно харилцаатай, түүнийг “аав” гэж нэрлэдэг байж.
Өөрийнх нь хууль бус үйл ажиллагааг өмгөөлж хамгаалж байдгийнх нь хариуд Назаров прокурорын ажилтнуудад орон сууц барьж өгч, төрсөн өдрөө тэмдэглэх, гадаад оронд явах зардлыг нь төлдөг байжээ. Энэ хэрэгт холбогдсон хэмээн хуулийн байгууллагын 12 ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэж, ажлаас нь халав. Харин А.Игна тенко нуугдаж амжив. Тэрбээр хэрэгт холбогдогсод дотроо хамгийн өндөр албан тушаалтан нь бөгөөд генералын мөрдэстэй нэгэн байлаа. Тэднийг өнгөрсөн оны долдугаар сараас олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж эхлэв. Түүгээр ч барахгүй Игнатенког эчнээ баривчлах шийдвэр гаргасныг долоодугаар сарын 13-нд зарласан ч энэ тухай холбогдох шийдвэрийг Интерполд явуулахаас Оросын Ерөнхий прокурорын газар удаан хугацаанд татгалзаж байгаад арга буюу арваннэгдүгээр сард зөвшөөрсөн байна. Түүнийг Украин, Бе ларусьт хувийн бизнестэй тул энэ хоёр улсын аль нэгд нь байгаа гэж таамаглаж байв.
Игнатенко Харьковт төрсөн, шөнийн цэнгээний газар, хэд хэдэн уурхайд өөрийн хувь хөрөнгөтэй байв. Гэтэл түүнийг эхнэр, хүү хоёртойгоо уулзахаар Литвийн паспорт өвөртлөн, тэндээс Польшийн уулын цанын бааз байдаг Закопан гэдэг газар энэ оны эхний өдөр ирэхэд нь баривчилсан байна. Игнатенкогийн үйлдсэн хэргийг хүнд гэж үзэж байсан тул түүнийг зугтах гэж оролдсон, эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд зэвсэг хэрэглэн устгахыг тусгай албаны ажилт нуудад зөвшөөрсөн байжээ. Гэтэл тэрбээр эсэргүүцэл огт үзүүлсэнгүй. Ингээд Польшийн шүүхийн шийдвэрээр 40 хоногийн хугацаагаар саатуулагджээ. Польшийн эрх баригчид одоо Оросоос ирүүлсэн баримтуудыг судалж байгаа бөгөөд Игнатенког Оросын шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдэх юм. Хэрэгтний өмгөөлөгчид болохоор түүнийг Поль шоос улс төрийн орогнол хү сэж магадгүйг үгүйсгэхгүй байгаа ч авлигын хэрэгт сэрдэгдэж буй хүний ийм хүсэлтэд нааштай хариу өгнө гэдэг тун эргэлзээтэй юм.
Игнатенко Оросоос гарч явсныхаа дараа Украинд аж төрж байжээ. Энэ үед нь ОХУ-ын Аюулаас хамгаалах албаны ажилтнууд Украинд ирж, Игнатенког нуу цаар баривчилж Оросын хил нэвтрүүлж өгөхийг эндхийн тусгай албаныхнаас хүсэж байсан бололтой. Тэгэх дээ Игнатенког Орос руу эргэн ирэхийг оролдож байх үед нь баривчилсан мэтээр зохиомжлохоор бэлтгэсэн байсан юм байх. Харин украинчууд ийм үйл ажил лагаанд оролцохоос татгалзсан аж. Үүнээс хойш Игнатенко хэсэг хугацаанд сураг тасарсан байна. Игнатенкогийн гэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эцсээр хүүтэйгээ Поль шийн өвлийн амралтын Закопан гэдэг газар очих тасалбар авсныг Оросын Аюулаас хамгаалах албаныхан мэдсэн байна. Тэгээд тэднийг ажиглаж байхыг польш нөхдөөсөө хүсжээ. Тэгтэл арванхоёрдугаар сарын 30-нд Игнатенко өөрөө тэдний “овоо хараанд” ороод иржээ. Тэрбээр Закопанд машинаар ирсэн байна. Шинэ жилийг гэр бүлийнхэнтэйгээ угтах боломжийг түүнд олгоод, нэгдүгээр сарын 1-нд Краков хотын зүг хөдлөхөд нь саатуулав.
Оросууд Игнатенкод тун таагүй бэлэг барихаар зэхэж байгаа гэнэ. Игнатенко хахууль авах мөнгөнийхөө хэмжээний тухай ярилцаж, мөнгө авч, Назаров болон түүний хууль бус бизнест нь туслахын тулд юу хийх хэрэгтэй талаар ярьж байгааг нь буулгаж авсан хальсыг хэргийн тухай материалд саяхан хавсаргасан байна. Сонирхолтой нь уг бичлэгийг Москва мужийн прокурорын бас нэг орлогч буюу Игнатенкогийн хамт - ран зүтгэгч нь хийсэн байв. Энэхүү Станислав Буянс - кий бичлэгийг нэг жил гаруй хугацаанд хийсэн аж. Буянскийг ийм ажил хийж байсныг нөхөд нь мэдсэнээс түүнд дургүйцэж байв. Игнатенко ч мэдэж, тэр хоёрын хооронд гүнзгий ангал бий болов. Үүнээс үүдэж амь насныхаа төлөө айх болсон Буянский шийдвэртэй алхам хийж Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй биечлэн уулзаж, хамт ажиллаж байгаа хүмүүсээ илчлэх нь зүйтэй гэж үзэв. Мэдэх хүмүүсийнх нь үзэж буйгаар бол Буянский төрийнхөө тэргүүнтэй харилцаа тогтоож, өөрийн дайсан гэж боддог хүмүүсээ зайлуулж, албан тушаалын шатаар түргэхэн шиг өгсөхийг эрмэлзсэн аж.
Олдсон материалуудаас үзвэл Буянский Ерөнхийлөгчийн өргөөний дэвсгэр газарт байдаг, Ерөнхийлөгч хааяа очдог нэг жижиг сүм рүү нэвтрэхээр өөрийн танил ламаараа зуучлуулан 2010 оны зургадугаар сард оролдсон байна. Гэвч бүтсэнгүй. Гэлээ ч цөхөрсөнгүй дахин нэг оролдож үзэх үедээ хамгаалалтын албаныханд баригджээ. Энэ тухай нотлох баримтыг албаныхан Ерөнхий прокурорын газарт өгсөн байна. Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дөрвөн ажилтан үүнээс болж халагдсан аж. Буянскийг өөрийн хүсэлтээр ажлаа орхихыг санал болгожээ. Түүний дотны хүнийх нь ярьснаар бол үүнээс хойш тэрбээр Орос дахь хувийн хөрөнгөө сөө хурдхан салахыг хичээх болжээ. Нэгэн бизнесменээс бэлгэнд авсан сууцаа 4.5 сая доллараар зарсан байна. Тэгээд Латвид хоёр ч ресторан худалдаж авчээ. Тэгснээ Москва орчмын прокурорын байгууллага доторх авлигын дуулиант хэргийн идэвхтэй гэрч болж, хуучин нөхдөө хайр найргүй илчилж, хийсэн бичлэгээ Аюулаас хамгаалах албанд өгчээ. Гэтэл өөрөөс нь ихээхэн мөнгө хахуульд авсан хүмүүсийн дотор Буянский байсан хэмээн Иван Назаров мэдүүлэв гэнэ.
Ерөнхий прокурорын газар Буянскийд эрүүгийн хэрэг үүсгэх гэтэл түүнийг гол гэрч гэж үзэж байснаас Мөрдөн шалгах хороо зөвшөөрсөнгүй. Польшийн Новы-Сонч хотын шүүхийн гаргасан шийдвэрийн дагуу Игнатенког саатуулах 40 хоног хоёрдугаар сарын 9-нд дуусна. Ийм шийдвэр гаргасан нь түүнийг эргүүлж өгөхийг Оросын талаас хүсэх болов уу гэж хүлээсэнтэй нь холбоотой байж ч мэднэ. Тэгэхдээ оросууд ийн хүсвэл түүнийг нь ёсоор болгох эцсийн шийдвэрийг Польшийн шүүх биш, Хууль зүйн сайд нь гаргах аж. Олон улсын хэмжээнд байдаг практикаар Оросын тал Игнатенкод холбогдох баримтыг 40 хоногийн дотор цуглуулж, польш хэлээр орчуулан бэлэн болгосон байх учиртай аж.
Цаг хугацаа өнгөрөх тутам энэ хэрэгтэй холбоотой анхаарал татам баримт олдсоор байгаа талаар мэдээлж байна. 1980 онд төрсөн, бараг л “шар жавьжтай” гэмээр Иван Вла димирович Назаровын “Триумф” гэдэг үзэсгэлэнгийн тан химд байдаг төв оффисыг нь нэгжихэд нийтдээ та ван саяас дээш доллараар үнэлэгдэх Пикассо, Рембрандт нарын уран зураг, нэг удаа хэрэглэх олон арван гар утас, тамга, түүгээр ч барахгүй нэрд гарсан олигарх Борис Березовскийн хувийн баримт бичгүүд олдсон байна. Ийнхүү их орлоготой далд бизнесийн хэргийн утасны үзүүр Лондон руу хөтөлж мэдэхээр болж байх шиг. Березовский Лондон хотноо Платон Еленин гэсэн нэрээр амьдарч байдаг гэдэг. Тэгвэл яг ийм нэртэй хүнээс бичгээр өгсөн үүрэг даалгавар ч олджээ. 1996-1998 онд Оросын Аюул гүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Төрийн Думийн дарга байсан Иван Рыбкиний паспортын эх хувь ч эндээс олдсон сураг байна.
Р.ЖАРГАЛАНТ