Их Британийн Лейборист намын гишүүн, депутатч Денис Макшейн Лондоны олимпийн зочдын тоонд ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин оруулахгүй байх санал гаргав. Одоогоос хоёр жилийн өмнө учир битүүлгээр нас барсан хуульч Сергей Магнитскийн хэргийг Британийн парламент авч хэлэлцэх үеэр тэрбээр ийн мэдэгдсэн аж. “Оросын эрх баригчид хүний эрхийг хамгаалах талаар арга хэмжээ авахгүй бол тус улсын Ерөнхий сайдыг Лондоны олимпийн зочдын тооноос хасах хэрэгтэй” гэж тэрбээр өгүүлжээ. Мөн сөрөг хүчнийхнийг хвчин хяхдаг, хүний эрхийг зөрчдөг түшмэдийн эсрэг хориг арга хэмжээ авах ёстой хэмээн Денис Макшейн үзэж буй аж.