НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Мартин Несирке Иран улс энхийн зорилгор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж буй гэдгээ нотлох ёстой хэмээн мэдэгдлээ. Мөн тус улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх ёстой хэмээн тэрбээр өгүүлсэн байна. Үүний зэрэгцээ Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас гаргасан илтгэлд Тегеран ураныг 20 хүртэл хувь баяжуулах ажлаа эхэлсэн хэмээн онцлов.
Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн мэдээлж буй бүхэн Ираны цөмийн хөтөлбөр цэргийн зориулалтынх гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэж байна” гэсэн билээ. Үүний зэрэгцээ олон улсын мэргэжилтнүүдийн гаргасан уг илтгэлийг ашиглан АНУ, Европын холбооны улсууд Иранд дарамт шахалт үзүүлэхийг зорьж байна хэмээн зарим ажиглагч үзэж байгаа аж.
Энэ сарын 23-нд болох Европын холбооны улсуудын Гадаад хэргийн сайд нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Иранаас газрын тос импортлохоо зогсоох шийдвэр гаргаж магадгүй байгаа юм. Хэрэв ингэвэл Персийн буланг Омантай холбосон Ормузын хоолойг хаахаа Иран мэдэгдсэн билээ.
Х.ОД