Мексикийн Синалоа болон Дуранго мужийг холбосон “Baluarte” гүүр ашиглалтад орсон тухай ВВС дамжууллаа. Тус улс тусгаар тогтносны 200 жилийн ойн баярт зориулан барьсан энэ байгууламж дэлхийн хамгийн өндөр гүүрээр тодорч Гиннесийн дээд амжилтын номд бичигдлээ. 1124 метр урт, 403 метр өндөр гүүрийг цаашид хурдны замын нэг хэсэг болгохоор төлөвлөж буйгаа тус улсын Ерөнхийлөгч Филипе Кельдерон нээлтийн ёслолын үеэр өгүүлжээ.