Хятадын “Icon” тоглоомын компани Стив Жобсыг дуурайлган хийсэн хүүхэлдэйг өнгөрсөн сараас эхлэн eBay.com цахим хуудсаар 135 долларын үнэтэй худалдаалж эхэлсэн. Түүнийг хар өнгөтэй цамц, цэнхэр жийнс, пүүзтэйгээр дүрсэлсэн хүүхэлдэй 30 см өндөр бөгөөд нүдний шил, гутал, өмд зэрэг нэмэлт чимэглэлийг хавсаргажээ.
Тэгвэл “Apple” зохиогчийн эрх аваагүй хэмээн Хятадын компанийг өчигдөр шүүхэд өгчээ. “Компанийн бэлгэ тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан нь хятадуудын буруу” хэмээн “Apple”-аас мэдэгдэж буй. Шүүхийн шийдвэр гартал тэрхүү хүүхэлдэйг зарахыг болиулсан гэнэ.
Б.Ганди