“Eurasia Group”-ийн олон улсын ажиглагчид, Японы “Nomura” хөрөнгө оруулалтын банкны мэргэжилтнүүдтэй хамтран 2012 онд дэлхий дахинд учирч болох улс төр, геополитикийн эрсдэлүүдийг нэрлэжээ. Осама бин Ладенийг устгаж, АНУ Иракаас цэргээ гаргасны дараа дэлхий нийтийн анхаарлын төвд одоо Евро бүс дэх хямрал, дэлхийн эдийн засаг дахь Хятадын нөлөө зэрэг асуудал байх болов. Ажиглагчдын таамаглаж буйгаар энэ онд Умард Африк, Ойрхи Дорнодод тогтворгүй байдал газар авч, Ким Чен Ирийг нас барснаас хойш Солонгосын хойгийн аюулгүй байдал алдагдаж болзошгүй байгаа аж.
Мөн АНУ, БНХАУ, ОХУ, Франц зэрэг томоохон гүрэнд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуулийн өмнөх болон дараах үйл явдал дэлхийн улс төр, эдийн засагт сөрөг үр дагавар авчирч магадгүйг ажиглагчид үгүйсгэхгүй байгаа. Харин Евро бүсэд өөрчлөлт оруулах, улмаар эдийн засгийн нэгдсэн бүс задарч магадгүй гэх таамаглалыг “Eurasia Group”-ийн ажиглагчид үгүйсгэж, “Тийм зүйл болохгүй” хэмээжээ.
Японы “Nomura” банкны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Малайзад болох Парламентын сонгууль улс төрийн хямрал дагуулж магадгүй, Оросын сонгууль, тэр дундаа Ерөнхийлөгчийн суудалд В.Путин эргэн ирсэн тохиолдолд энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдад сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэ. Мөн “Арабын хавар”, Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудал нь геополитикийн эрсдэлүүд аж. Үүнээс гадна “Moody’s”, S&P тэргүүтэй рейтингийн агентлагууд АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүй байгаа аж.
Х.Од