БНСУ-ын “Киа” компани “Kia Ray EV” загварын цахилгаан автомашин бүтээжээ. Уг машиныг шатахуунаар ажилладаг Ray CUV загварт суурилуулан хийсэн байна. Ингэхдээ нэг литрийн багтаамжит хөдөлгүүрийг 50 кВт-ын цахилгаан хөдөлгүүр болон 16.4 кВт.цаг лити-ионын полимер цэнэглэгчээр сольсон гэнэ. 220 Вт-оор зургаан цаг, хурдан цэнэглэх горимд 25 минутад хангалттай цэнэглэгддэг.
Нэг удаагийн цэнэглэлтээр 140 км зам туулах боломжтой. Суудал, шалан дор батерейн багц байрлуулсан бөгөөд даралт үүсгэх шинэ төрлийн нөхөн сэргээгдэх тоормозны системтэй нь нь уг унааны давуу тал нь. Ингэснээр тоормозлох үеийн илүүдэл эрчим хүчээр батерейг цэнэглэнэ гэсэн үг.
Дашрамд дуулгахад, энергийн багтаамж илүүтэй, хөнгөн жинтэй лити-ионын батерейг өнгөрсөн оноос автомашинуудад түлхүү хэрэглэх болжээ.