Байдлаас ажихад Хятад орныг авч явах дараагийн удирдагчаар Си Жиньпин гэгч тодорч буй бололтой. Тэрбээр одоо БНХАУ-ын даргын орлогч (Дэд ерөнхийлөгч гэсэн үг)- ийн албыг хашиж буй юм. Түүний гэргий Пэн Лиюань нь хошууч генерал цолтой, Хятадын нэрд гарсан дуучдын нэг аж. Саявтар болсон ХКН-ын Төв Хорооны бүгд хурлаар ирэх таван жилийн нийгэмэдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө болон боловсон хүч ний асуудал хэлэлцсэн байна. Мао Зэдун, Дэн Сяопин, Зян Зэминь, Ху Жинтаогийн дараах Хятадын удирдлагын тав дахь үе улс төрийн тавцан дээр гарч ирэх цаг ойртож байна.
Ху Жинтао ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргын албаа энэ онд өгч, Төрийн тэргүүний албан тушаалаа ирэх онд залгамжлагчдаа хүлээлгэх учиртай. 2012 оны намар хийхээр төлөвлөж буй ХКНын XVIII их хурлаар намын даргыг, харин БНХАУ-ын даргыг 2013 оны гуравдугаар сард болох БХАТЦХ-ны чуулганаар сонгоно. Ху даргын хувьд орныхоо хүний талаар аль хэдийнэ бодсон байв. Тэгээд Хятадын шинэ удирдагчийн тухай асуудлыг эцэслэн шийдвэрлээд байна гэж хэлж боло хоор болоод байна. Бүгд хурлын сүүлчийн өдөр БНХАУ-ын даргын орлогч 57 настай Си Жиньпинийг ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулав. Энэ зөвлөл хоёр сая хүнтэй Хятадын армийг хянаж байдаг юм. Түүнийг ийм албанд оруулсан нь хоёр жилийн дараа гэхэд тэрбээр нам, төрийн дээд суудалд Ху Жинтаог орлохыг баталж буй хэрэг юм.
Нам, төр, зэвсэгт хүчний дээд албанд зэрэг очиж байж л улс орныхоо удирдагч болдог түүхэн ёс Хятадад байдаг юм. Си Жиньпинийг бүр өнгөрсөн онд л Цэргийн төв зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулна гэж ажиглагчид үзэж байсан ч Хятадын удирдлагыг солихын өмнө болдог эрх мэдлийн төлөөх тэмцэл хурцадсанаас үүдэж энэ ажлыг хойшлуулсан билээ. Маогийн олон жилийн ноёрхлын дараа түүний томилсон Хуа Гофэнийг халж Дэн Сяопин гарч ирж нам, төрийн эрхийг барьсан. Дэн өөрийнхөө төдийгүй залгамж лагчаа орлох хүнийг ч томилсон гэж хэлж болно. Тийм учраас тухайн үедээ Зян Зэминий халааг авна гэдгээ Ху Жинтао мэдэж байсан гэдэг. Зян Зэминь юуг ч өөрчилж чадаагүй хэрнээ л Ху Жинтаог залгамжлах хүнийг гаргаж ирэх гэж оролдсон юм. Тэр хүн нь Си Жиньпин болж таарлаа.
Ху Жинтаогийн ивээлд байсан, гурван жилийн өмнө Хятадын Зүүн хойд нутгийн Ляонин мужийн намын байгууллагыг удирдаж явсан Ли Кэцян одоо Төрийн зөвл өлийн Ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байна. 2004 онд албан тушаалаа өгсөн хэрнээ чамлахааргүй эрх мэдэл хадгалж үлдсэн Зян Зэминь ч, Ху Жинтао ч тус тусдаа залгамжлах хүнийхээ асуудлыг ганцаараа шийдэх хэмжээний эрх мэдэлгүй байв. Тийм болохоор харилцан зөвшилцөхөөс аргагүйд хүрсэн байна. Си Жиньпин 2007-2008 онд албан тушаалын шатаар асар хурдтай өгссөнөөс намын эрх мэдлийг Зян Зэминий талынхан авчээ. Тэгээд Ху Жинтаогийн намынханд “шагнал” болгож Ерөнхий сайдын суудлыг өгсөн аж. Хятадын ирээ дүйн удирдлагад хэн, ямар үүрэг гүйцэтгэхийг дараах байдлаар хуваарилсан байна. Хуг Си орлож, Ерөнхий сайд Вэнь Зябаогийн суудалд Ли очих аж.
Ли Кэцяныг 2008 онд Ерөнхий сайдын орлогчоор томилж, ХКН-ын Улс төрийн товчооны Байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулсан нь санамсаргүй юм биш байсан санж. ХКН, БНХАУыг Си тэргүүлэх боломж их байгааг хөндлөнгийн олон зүйл харуулж байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн онд Бээжинд айлчлахдаа түүнтэй уулзжээ. Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй ч хоёр удаа нүүр учирсан байна. Өөр хэд хэдэн орны удирдагчтай уулзсан аж. ХКН-ын Төв Хорооны Бүгд хурлыг дэлхий да хин ажиглаж байв. Си Жиньпи нийг дээш ахиж явааг Вашингтон, Брюссель, Токиод талархалтай хүлээж авсан. Англиар чөлөөтэй ярьдаг Си Жиньпинийг Хятад маягийн онцлогтой өөрчлөн шинэчлэгч гэх бодол Өрнөдийнх өнд байдаг юм байна. Тийм болохоор энэ хүн эхлээд ХКН-ыг тэргүүлж, дараа нь БНХАУын дарга болох юм бол тус улс өөрчлөлт, шинэчлэлийн замаараа эдийн засгийн салбарт төдийгүй улс төрийн бодлогын хувьд ч явна биз ээ.
Дуу цөөнтэй Си Жиньпинийг аядуу зөөлөн, амгалан дөлгөөн хүн гэж хилийн чанадад үзэж буй нь төөрөгдөл гэж хэлмээр байна. Ялангуяа Хятад шиг оронд энэ хэрийн өндөрлөгт аядуу зөөлөн хүн хүрч чадахгүй. Си хатуу чанд хүн болохыг өнгөрсөн онд Мексикт байх үеэрээ амнаасаа унагасан нэг үг нь гэрчилдэг. ЭСЯ дээрээ мексикчүүдтэй ярилцаж байхдаа Хятадын тэнхээ нэмэгдэж байгаагаас Өрнөд болгоомжилж буй ту хайд тэрбээр “Гадаадын зарим цатгалан хүн бидэн рүү чичлэхээс илүү юм хийж чадахгүй. Учир нь Хятад улс гадаадад хувьсгал зөөвөрл өө гүй. Өлсгөлөн, ядуурлыг ч экспортлоогүй. Бид бас бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй. Энэ асуудалд надад өөр хэлэх юм алга” гэсэн байдаг. Аядуу зөөлөн байтлаа л авлигатай эвлэршг үй тэмцэл хийв гэж үү. Дорнын улстөрчид л байдгаар Си Жиньпиний хатуу чанд байдал нь гадаад талын аядуу, болгоомжтой шинж чанартай нь гойд уусан зохицож байдаг юм. Өөрт нь дайсан хангалттай бийг сайн мэддэг учраас бодол санаагаа дотроо хадгалж байхыг тэр сүрхий хичээнэ. Чухам үүнээс нь ч болдог уу, түүнийг Ху, Зян хоёрын алинаас нь ч илүү аядуу байж чадна гэж үздэг хүмүүс олон бий. Улам бүр нарийн түвэгтэй болж байгаа нийгэмд чухам хязгаарлагдмал өөрчлөлт хийх замаар л намын удирдан чиглүүлэх үүргийг хадгалж, ХК-ын удирдлагад эрх мэдэлтэй байж болно гэж тэд бодож байна.
Си Жиньпин 1953 оны зургадугаар сарын 1-нд Шаньси мужийн Фупин га цаанд төржээ. Тэрбээр Хята дын залуу улстөрчдийн “хан хүү” гэж нэрлэгддэг хэ сэгт ха маарагддаг. Тэд бол эцэг эхийнхээ буянаар албан тушаалд хүрсэн намын томоохон эрх мэдэлтн үүдийн хүүхдүүд юм. Си Жиньпиний эцэг Си Чунсюнь нь Мао Зэдунтай хамтран зүтгэж явсан, Хятадын коммунистуудын эхний үеийнхний төлөөлөл байв. Энэ хүн 1959-1962 онд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, 1979-1981 онд Гуандун мужийн захирагчаар ажиллаж байлаа. Си Чунсюний намтарт 17 жилийн цагаан толбо байдаг нь бусад мянга мянган коммунистын адил хэлмэгдэж явсантай нь холбоотой гэдэг. “Ард түмний дайсны” хүү Си Жиньпинийг тэр “сүүдэр” дайрсан аж. “Би өөрийнхөө үеийн олон хүнээс илүү зовлон амссан” гэж 1996 онд China Parenting Magazine сэтгүүлийн сурвалжлагчтай ярил цахдаа хэлсэн байдаг. Түүнийг дөрвөн ч удаа баривчилж, соёлын хувьсгалын жилүүдэд түүн шиг хүмүүсээс салдаггүй байсан “нохойн гөлөг”, “хэрцгий оюутан” гэх мэ тээр нэрлүүлж явснаа ч уншигчдын сонорт хүргэсэн нь бий.
Си Жиньпин есөн настайдаа аз жаргалтай хүүхэд насаа орхисон гэж хэлж болно. Хятадын баруун хойд нутагт хэдэн жил оромжирхуу юманд толгой хоргодож, коммунд хүчир ажил хийж явсан байна. Тариачдын дурсан ярьснаас үзвэл Си Жиньпин дэнгийн бүдэг гэрэлд ном шуналтай гэгч нь уншдаг байжээ. Номноос нь хэн нэгэн дур мэдэн авахад их дургүй байж. Нэлээд чармайж байж 1974 онд намд элссэн байна. 1976 онд Маог нас барсны дараа л эцгийг нь цагаатгав. Си нийслэлийнхээ нэр хүндтэй Цинхуа их сургуульд орж хилийн чанадад инженерийн мэргэжил эзэмшжээ. Энэ сургуулийг Хятадын эрх мэдэлтнүүдээс олон хүн, түүний дотор Ху Жинтао төгссөн юм. Хятадын өмнөх үеийн улстөрчдийн ихэнх нь бас инженер мэргэжилтэй байв. Тэгэхдээ тэднээс ялгаатай нь Си хэд хэдэн мэргэжилтэй юм. Тэрбээр эрх зүйн ухааны доктор цолтой.