Монгол хэлээр нэвтрүүлгээ бэлтгэж, хүргэх телевизийн хоёр дахь суваг Өвөрмонгол телевиз энэ сарын 1-нээс нэвтрүүлгээ цацаж эхэллээ. БНХАУ-ын Засгийн газрын санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулах уг суваг арилжааны нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй бөгөөд соёл урлагийн чиглэлийн мэдээ, мэдээлэл, цэнгээнт хөтөлбөрүүдийг гочлон бэлтгэх аж. Мөн телевизийн олон ангит киног түлхүү гаргах гэнэ. БНХАУ-д монгол хэлээр ярьдаг болон энэ хэлийг сурч байгаа дөрвөн сая хүн байдгийн ихэнх нь Өвөрмонголд амьдардаг гэж Синхуа агентлаг мэдээлжээ.