Энэтхэгийн Чхаттисгарх мужид долоон настай охиноор тахил өргөсөн хоёр эрийг баривчилжээ. Лалита Тати нэртэй энэ охин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард сураггүй болсон аж. Гэмт этгээдүүд охиныг ойд аваачиж амийг нь хөнөөгөөд элгийг нь ургацын бурханд тахил болгон өргөснөө мөрдөн байцаалтын явцад хүлээсэн байна. 2010 онд Чхаттисгарх мужид мөн ийм хэрэг гарч байжээ.