Олимпийн хошой аварга, 33 настай жүдоч Масато Үчишиба хүчингийн хэрэг үйлдсэн нь тогтоогджээ. Японы цагдаагийн газрын мэдээлснээр өнгөрсөн есдүгээр сард Токиогийн нэгэн зочид буудалд тэрбээр насанд хүрээгүй охинд зүй бусаар хандсан аж. Хохирогчийг нууцалж байгаа бөгөөд хэрэгтнийг арванхоёрдугаар сарын эхээр баривчилжээ. Өнгөрсөн жил зодог тайлсан Үчишиба Кюүшүгийн их сургуулийн жүдогийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.