Улиран одож буй 2011 онд Ойрхи Дорнод, Арабын орнуудыг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж олон жил төрийн эрх барьсан удирдагчид огцрон, БНАСАУ-ын ард түмэн их удирдагч Ким Чен Иртэйгээ салах ёс хийн, дэлхийн ¹ 1 алан хядагч хэмээгдсэн Осама бин Ладен америк цэргүүдийн гарт амиа алдан, Евро бүсэд өрийн хямрал нүүрлэж, Японы “Фүкүшима-1” АЦС-д гарсан осол цацрагийн аюулын харанга дэлдэж, Жүржийн хувьсгалын “эх” Ю.Тимошенко долоон жилийн ял сонссон бол ОУВС-гийн тэргүүн Доминик Стросс-Каныг тойрсон секс дуулиан Франц, Америк дамжин үргэлжлэв.
БҮТЭН ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН АРАБЫН ХАВАР БУЮУ МЭЛРЭГ ЦЭЦГИЙН ХУВЬСГАЛ
Тунисын Сиди-Бузид хотод жимс, ногоо зарж амьдардаг Мохаммед Буазизи хэмээх эр эрх баригчдын дэглэм, ядуурал, ажилгүйдлийг эсэргүүцэн 2010 оны арванхоёрдугаар сарын 17-нд олны нүдэн дээр өөрийгөө шатаасан билээ. Арабын орнууд, Умард Африкийн зарим улсыг доргион, олон нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн үүнээс эхэлж, Тунис, Египет, Марокко, Ливи, Бахрейн, Йемен, Сирийн ард түмэн 10,20,30,40 жил төрийн эрх барьсан М.Каддафи, Х.Мубарак, бен Али нарыг огцруулав. “Мэлрэг цэцгийн хувьсгал” нь Арабын орнуудад сүүлийн хэдэн арван жилийн турш тогтсон улс төр, эдийн засаг, нийгмийн системийн задрал байгаад зогсохгүй ард түмнүүдийн оюун санаа, ертөнцийг үзэх үзлийг бүхэлд нь өөрчилсөн үйл явдал болсон хэмээн ажиглагчид онцолжээ. Арабын орнуудад өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний дүнд олон мянган хүн амиа алдаж, хэдэн зуун мянган иргэн эх орноо орхин цагаачлахад хүрсэн юм. Одоо ч Сири, Египет тэргүүтэй улсад байдал тайван биш, эсэргүүцлийн жагсаал, түүнийг дагасан мөргөлдөөн гарсаар байна.
ЕВРОПЫН ӨРИЙН ХЯМРАЛ
Грек, Итали, Испанид нүүрлэсэн өрийн хямрал Европын холбоог түгшээгээд зогсохгүй тус орнуудын эрх баригчдыг огцруулан, олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг араасаа дагууллаа. Евро бүсэд газар авч буй өрийн хямрал олон орныг хамарч, түүнээс үүдэлтэй эрсдэл нь дэлхий нийтийг хамран даамжирч мэднэ хэмээн ажиглагчид онцолжээ. 2008 оны эдийн засгийн хямрал, түүнээс ангижрах үйл явцын дунд Европын бүх л улс зээл авсан ч түүнийгээ эргүүлж төлөх тал дээр анхаарал хандуулаагүй нь алдаа болсон аж. Хямралд нэрвэгдсэн улсуудыг төсвийн зардлаа багасгаж, татвараа нэмэгдүүлэхийг Европын төвбанкнаас шаардаж, улс орон бүр төсвөө танах амлалт өгсөн билээ. Гэтэл хэт хэмнэлтээс үүдэн Европын эдийн засгийн өсөлт буурч эхэлсэн юм. Түүний зэрэгцээ улс төрийн тогтворгүй байдал газар авч Грекийн Ерөнхий сайд Георгиос Папандреу, Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускони, Испанийн Ерөнхий сайд Хосе Луис Родригес Сапатеро нар албан тушаалаасаа огцорлоо.
КИМ ЧЕН ИРГҮЙ БНАСАУ, ОСАМА БИН ЛАДЕНГҮЙ “АЛЬ-КАИДА”
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир зүрхний өвчнөөр, “Аль-Каида” бүлэглэлийн тол гойлогч Осама бин Ладен АНУ-ын цэргүүдийн тусгай ажиллагааны үеэр, Ливийн жама хирийн тэргүүн Муаммар Каддафи босогчдын гарт нас барсан нь энэ оны онцлох үйл явдлууд байлаа. Цөмийн зэвсэгтэй, өлсгөлөнд нэрвэгдсэн, хаагдмал, Умард Солонгосын ард түмэн агуу удирдагчаа сүүлчийн замд үдэж, өнгөрсөн жил олны нүднээ ил гарсан Ким Чен Ун хэмээх нууцлаг эрхэм энэ улсыг удирдана гэд гийг зарлалаа. БНАСАУ-ын хувь заяа цаашид хэрхэх, цааш даа Солонгосын хойг тайван байх уу зэрэг олон асуул тын хариу тодорхойгүй үлдэв. Энэ оны тавдугаар сарын 2-ны шөнө Америкийн цэргүүд Пакистаны Абботабад хотод тусгай ажиллагаа явуулсны дүнд “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Осама бин Ладеныг устгав. Лалын хэт даврагчдын оюун са нааны эцэг хэмээгдсэн Осама бин Ладеныг далайд ор шуулж, Айман Мухаммед Рабие аз-Завахириг түүний зал гамжлагчаар зарласан. “Аль-Каида” бүлэглэлийнхэн, түү нийг дэмжигч лалын шашинтнууд Осама бин Ладены өшөөг авна гэдгээ мэдэгдэж байхад АНУ-ын Ерөнхийлөгч Ба рак Обама алан хядагчидтай цаашид ч тэмцэнэ гэдгээ илэр хийлсэн билээ. Ливийн түүхэнд шинэ хуудсыг эхлүүлсэн, жамахирийн тэргүүн, хурандаа М.Каддафи тус улсад есөн сар гаруй үргэлжилсэн эсэргүүцлийн хөдөлгөөн, иргэний дайны үеэр төрөлх хот Сиртдээ “тэнэсэн суманд өртөн” амиа алд сан. Төрийн эрхийг 42 жил барьсан тэрбээр хувьсгалч баатар, олон улсад ад үзэгдсэн хүн, стратегийн чу хал түнш байж үзэв. Араб, Ойрхи Дорнодын орнуудын улс төр, нийгмийн сэтгэлгээг судалдаг мэргэжилтнүүд М.Кад дафийг “Пикассо” гэж нэрлэдэг. М.Каддафийн эхнэр, хүүхдүүд Ливиэс дүр вэн гарч, ач нар нь бөмбөгдөлтөд өртөн нас барж, Ливийн ард түмэн шинэ Засгийн газраа томиллоо.
ЧЕРНОБЫЛИЙГ ДАХИН САНУУЛСАН “ФҮКҮШИМА-1” -ИЙН ОСОЛ
Японд өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд болсон газар хөдлөлт, цунамийн улмаас 22 мянган хүн нас барж, сураггүй болсон билээ. Есөн магнитудын хүчтэй газар хөдлөх үеэр 30 гаруй метр өндөр давалгаа үүсэж, “Фүкүшима-1” АЦС-ын хоёр реакторт дэлбэрэлт болсон юм. “Фүкүшима-1”-д гарсан ослын дараа АЦС-ын орчин тойронд амьдардаг 140 мян ган хүнийг нүүлгэн шилжүүлсэн ч ус, агаарт тархсан цацраг идэвхт бодис дэлхий нийтэд Чернобылийн ослыг эргэн сануулав. Аюулын зэрэглэлээрээ Чер нобыль тэй дүй цэхүйц хэмээгдсэн “Фүкүшима-1” ослын үр дагаврыг арилгахад 30 жил шаард лагатай гэж мэргэжилтнүүд үзэж буй.
Х.ОД