Польшийн “Газета Выборча” сонинд 1999 онд түүнийг “Аравны хүн” хэмээн зарлаж байлаа. Энэ хүндэтгэлийн хариуд тэрбээр хэлсэн үгийн дотор “…Нинжин сэтгэлээс давж гарсан улс төр л жинхэнэ утга учиртай байдгийг ойлгох нь чухал” гэсэн хачирхалтай ч гэмээр өгүүлбэр байсан гэдэг. Үүнээс бараг арваад жилийн өмнө буюу 1991 оны тавдугаар сарын 28-нд түүнд Данийн зохиолч Карл Йохан Зоннингийн нэрэмжит шагнал хүртээжээ. Европын соёл иргэншлийн хөгжил оруулсан хувь нэмрийг үнэлж Копенгагений их сургуулиас энэ шагналыг олгодог аж. Уг шагналыг хүлээж аваад “Улс төр нь хүний үйл ажиллагааны талбар мөн ч даруу, худалд автдаггүй хүмүүсийн хийх ажил.
Улс төрийг бохир үйлс гэж нотлогчид биднийг хуурч буй юм. Улс төр өөрөө гойд цэвэр хүнийг шаарддаг ажил. Яагаад тэр вэ гэвэл түүнд хөл тавьсан хүн ёс суртахууны хувьд бохирлогдоход хялбар байдаг. Сонор сэрэмж муутай хүмүүс хэдийнэ бохирлогдсоноо анзаардаггүй боло хоор бүр хялбар. Тийм боло хоор улс төр нь сэрэмжтэй хүмүүсийн хийвэл зохих ажил. Би өөрийгөө чухам ийм хүн мөн эсэхийг мэдэхгүй. Харин ийм хүн байх хүсэлтэйгээ мэднэ…” гэж хэлсэн байдаг. Хэний тухай бичих гээд байгааг уншигчид минь тааварласан ч байж магад. Харамсалтай нь тэр хүн одоо бидний дунд алга. Саяхан өөд боллоо. Түүнийг Вацлав Гавел гэдэг. Энэ хүн Чехословак гэж бидний сайн мэдэх улсын сүүлчийн (1989- 1992) Ерөнхийлөгч, Чех хэмээх шинэхэн орны төрийн анхны (1993-2003) тэргүүн нь байсан юм. Хэвлэлд түүний тухай бичсэнээс үзэхэд амьд ралынхаа 15 орчим жилийг “сэрэмжтэй хүмүүсийн хийх ёстой ажилд” зориулсан юм билээ. Гэхдээ улс төрийн ертөнцтэй шууд бусаар эртнээс холбогдсон гэж хэлж болохоор Вацлав Гавел бүтээн туурвигч, ялангуяа жүжгийн сайн зохиолч байсныг бид мэднэ.
Тэгвэл театрыг улс төрөөс ангид байх ёсгүй гэж тэр үздэг байжээ. Гавелыг тэрс үзэлтэн, өөрөөр сэтгэгч байсан гэж хэлж болно. Ардчилалтай, хувь хүний эрх чөлөөг эрхэмлэдэг, хүчирхий лэл, худал хуур маггүй ертөнц байх ёс той гэдэгт хатуу итгэдэг байв. Зохиолчийн хувьд ч, Ерөн хийлөгчийн хувьд ч хүний эрхийг эрхэмлэдэг үзэл бодолдоо тэр үнэнч байсаар хорвоог орхилоо. Вацлав Гавел 1936 оны аравдугаар сарын 5-нд Прага хотод төрсөн байна. Эднийхний удам Чехэд нэр хүндтэй хүмүүс байв. Өвөө нь барилгын салбарын томоохон бизнесмен байлаа. Түүний үйлсийг Вацлавын эцэг үргэлжлүүлсэн аж. 1939 онд Дэлхийн II дайн эхлэх хүртэл Гавелийнхан эзэмшилдээ “Баррандов” гэдэг кино студи, “Люцерн” фирмийн зоогийн газрууд, агнуурын аж ахуй, харштай байжээ. Ээж Божена Гавлова (Вавречкова) нь хөрөнгөтний нийгмийг сурталчилдаг “Ардын сонин”-ы редактор, дайны өмнө Унгар, Австрид Чехословакийн элчин сайдаар ажиллаж байсан хүний охин байв. Ээжийнх нь эцэг 1938 онд богино хугацаанд суртал нэвтрүүлгийн яамыг тэргүүлж ч явжээ.
Вацлав, Божена хоёр 1935 онд гэр бүл болж дараа жил хүүтэй болсон нь Гавел байв. 1942 оны намар Чехословак улс Германд эзлэгдээд байхад Вацлав хүү сургуульд орсон байна. 1945 оны хавар Зөвлөлтийн армид шахагдсан Германы цэргүүд Чехословакийг аргагүйн эрхээр орхиход Вацлав хүү гуравдугаар ангийн сурагч байв. 1947 онд дунд сургууль дүүргээд өөр хотод байх хөвгүүдийн дотуур байртай сургуульд орлоо. Энд Гавел бие дааж амьдрах ёстой болов. Тус сургуулийг дайны жилүүдэд өнчирсөн хүүхдүүдэд зориулж байгуулсан байв. Гэвч халаагаа өгсөн дээдсийн ч, дөнгөж эрх мэдэлтэй болж эхэлж байсан коммунистуудын ч хүүхдүүдийн суралцах дуртай сургууль болжээ. 1948 онд коммунистууд Засгийн эрхийг аваад Гавелын эцэг эхийн хөрөнгийг хурааж, шинэ дэглэмийг эсэргүүцэгчийн хүүхэд хэмээн түүнийг сургуулиас хөөсөн байна. Гавел тэгээд 1950 онд химийн нэгэн лабораторт ажиллах болсны зэрэгцээ оройгоор гимназид суралцав. Ийн явсаар 1954 онд дунд боловсролын гэрчилгээтэй боллоо.
Уран зохиолын шүүмжлэгчийн хувьд Вацлав Гавел 1955 оноос олны танил болж эхлэв. Түүний эхний жүжгүүд ч чухам энэ л үед тайзнаа “амилж” байлаа. Чинээлэг давхаргаас гарал тайнхаа уршгаар тэрбээр нийгмийн шинжлэх ухааны боловсрол олж авч чадахгүй байжээ. Мэргэжлийн дунд сургууль төгсөж “химич-лаборант” болс ны зэрэгцээ оройн гимна заа ч төгсөв. Түүгээр ч барахгүй 1966 онд Прага хотын Урлагийн академийн театрын салбарыг эчнээ суралцаж дүүргэв. Үүний урд жил нь уран зохиол урлагийн “Тварж” сэтгүүлийн редакцид орсон байлаа. Гэтэл яг энэ л үеэс түүний бүтээлд хориг тавьж эхэлсэн байна. Хилийн чанадад түүнийг хүлээн зөвшөөрөх үйл явц ч үүнтэй давхацлаа.
Сэтгэлгээний чөлөөт байдлаараа олонд нэгэнт танил болсон Гавел 1968 оны Прагийн хаврын үйл явдлын дараа нэг бус удаа баривчлагдаж байлаа. Гэлээ ч улам идэвх чармайлттай бичиж байв. Гадаад орнуудаас ирүүлж байсан бүтээлийн шагналын ачаар Гавел цалингийн төлөө ажиллах шаардлагагүй байлаа. Густав Гусакт бичсэн нээлттэй захидал нь 1975 онд олны сонорт хүрэв. “77-гийн Харти”-г санаачлагчдын нэг нь Гавел байлаа Хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэмээн үзэж Гавел болон Чехийн өөр таван тэрс үзэлтнийг буруутгав. 1989 оны нэгдүгээр сард Вацлав Гавелыг баривчилж шоронд хорив. Тэгэхэд Зөвлөлтийн нэрт зохиолч, сэтгүүлч, “Штирлицийн эцэг” гэгдэх болсон Юлиан Семенов тэр даруй Прагад нисэн ирж, Чехословакийн КН-ийн Төв Хороонд очиж Гавелыг батлан даах хүсэлтээ ДЯЯ-ны сайдад нь илэрхийлж байсан аж. Гавелыг удахгүй суллана гэсэн ам өчгийг нь холбогдох хүмүүсээс авч санаа нь амраад Юлиан Семенов буцаж ирж байсан гэдэг.
1989 оны намар хийсэн оюутнуудын тэмцлээс Чехословак дахь “хилэн” хувьсгал эхэллээ. Тэгэхэд Чехийн гол сөрөг хүчин болж байсан Иргэний чуулганыг санаачлагчийн нэг нь Гавел байлаа. Улстөрчийн хувьд түүний нэр хүнд асар түргэн өсөв. 1989 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон Чехословакийн Холбооны хурлын хоёр танхимын хамтарсан хурлаар Гавелыг Төрийн тэргүүнээр санал нэгтэй сонголоо. Энэ улсын нийгэм улс төрийн амьдралд хэрэгжүүлсэн ардчилал, эдийн засгийн анхны өөрчлөлтүүд, Өрнөд Европын орнууд хийгээд АНУ-тай Чехословакийг ойртуулах үйл хэргийг чухам Гавелын төрийн эрх барьж байсан үетэй холбож үздэг юм. 1992 оны долоодугаар сарын 20- нд тэрбээр улиран сонгогдож чадсангүй. Хэсэг хугацаанд улс төрөөс хөндийрөв.
1993 оны хоёрдугаар сарын 2-нд Гавел Чех улсын анхны Ерөнхийлөгч боллоо. 75 жил амьдрахдаа хүндхэн мэс засал нэг бус удаа хийлгэсэн Гавел амьсгалын замын үрэвслийн улмаас шаналж эмч нар болон гэргий Дагмарынхаа хяналтанд байдаг болсон юм. Тэрбээр “Төгсгөл” хэмээх киногоо 2011 онд дэлгэцэнд гарахад бэлэн болгож амьсгал хураахаасаа өмнө мөрөөдлөө биелүүлэв. Найруулагчийн хувьд анхных нь бүтээл болох энэ киног Москвагийн олон улсын кино наадмын хөтөлбөрт оруулсан байна. Харин зохиогч өөрөө өвчний улмаас Москвад ирж чадаагүй аж. Вацлав Гавел нас барсантай холбогдуулж Монгол Улсад суугаа Чехийн ЭСЯнаас гар сан мэдээлэлд “Бүгд Найрамдах Чехословак улсын 1989 оны ардчилсан хувьсгалын дараах анхны Ерөнхийлөгч Вацлав Гавел нь мэргэжлийн болон хувь хүний хувьд бидэнд үлгэр жишээ болж Чехийн дипломат албыг дэлхийд таниулсан гавьяатай нэгэн билээ.
Зөв зан суртахуун, шударга ёсыг номлогч, өөрийн биеэр номхон боловч шийдэмгий байдлын үлгэр жишээг үзүүлэгч түүний нөлөөгөөр манай улс хүний эрхийг дээдлэн хамгаалагч хэмээх хүндтэй нэрийг хүртсэн юм. 1990 оны үед Монгол Улсад ардчиллыг үүсгэн байгуулалцсан улстөрчдөд түү ний амьдралын замнал, гүн ухаан нь үлгэр жишээ болж байсан нь үнэн билээ. Хамгийн сүүлд 2009 оны арванхоёрдугаар сард Монголын Ардчиллын 20 жилийн ойн хүндэтгэлийн хурал дээр Вацлав Гавелын илгээсэн мэндчилгээг Монго лын ард түмэн нэн хүндэтгэлтэй хүлээж авсан байна. Өөрийн мэндчилгээндээ Вацлав Гавел “Монгол Улсад 1990 оны хавар өрнөсөн үйл явдлууд тухайн үед дэлхийг хамарсан эрх чөлөөний төлөөх хөдөлгөөнүүдийн нэгэн салшг үй хэсэг болж Монгол Улсад тусгаар тогтнол, соёл, хэл, шашин, түүхэн уламжлалт өв, ёс заншилаа сэргээн шинэчлэх боломжийг олгосон юм” гэжээ. Тус Элчин сайдын яам эмгэнэл илэрхийлэх хүмүүсийг энэ сарын 20-22-нд хүлээн авч буй аж.