Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн хойд, зүүн бүсийн зарим газраар энэ сарын 12-15-нд цас оржээ. Завхан аймгийн Идэр, Тэс, Ургамал, Цагаанхайрхан сумд тав, Өвөрхангайн Бат-Өлзийд 4-4.3 мм хур тунадас орсон нь хамгийн ихэд тооцогдож байна. Харин бусад газарт 1-3.8 мм цас оржээ. Арваннэгдүгээр сарын эхний 10 хоногт тогтсон цасан бүрхүүлийг аймгуудын газар нутгийн хэмжээтэй харьцуулахад Сүхбаатар, Говьсүмбэр, Төв, Дорнод, Завханд хамгийн өндөр үзүүлэлт гарсныг цаг уурын байгууллагаас өчигдөр мэдээлэв. Тодруулбал, Сүхбаатар аймгийн нийт газар нутгийн 90, Говьсүмбэрийн 88, Төвийн 82, Дорнодын 81, Завханы 80 хувьд цасан бүрхүүл тогтжээ. Харин Өвөрхангай, Ховд, Дундговь, Дорноговь хамгийн бага цастай буюу газар нутгийнх нь 20-37 хувийг бүрхжээ. Газар нутагт нь цас огт ороогүй ганц аймаг байгаа нь Өмнөговь аж. Эдгээрийг нэгтгэсэн дүнгээр Монгол орны нийт нутгийн 58 хувь ньцасан бүрхүүлтэй байна.