Арван нэгдүгээр сарын турш үргэлжлэх “Соёлын бүтээлч сар” аян эхэллээ. Гурав дахь жилдээ өрнүүлж буй “Соёлын бүтээлч сар” аян соёлын засаглал ба эрхзүйн шинэчлэл, бүтээлч байдал ба мэдлэг, туршлага, соёлын хүртээмж ба хөрөнгө оруулалт, дижитал шилжилт ба шинэ боломж сэдвийн хүрээнд болно. Зохион байгуулах ажлын хэсэг ирэх өдрүүдэд олон нийтийг соён гэгээрүүлэхээс гадна дотогшоо чиглэсэн ажлууд хийх аж.
Тодруулбал, арван нэгдүгээр сарын турш Монгол орон даяар соёлын салбар, түүний ажилтан, албан хаагчдыг чадваржуулж, хөгжүүлэх олон талт арга хэмжээ зохион байгуулахаас гадна иргэд, олон нийтэд нээлттэй төрөл бүрийн тоглолт, арга хэмжээ, үзэсгэлэн, хөтөлбөр, хүүхэд залуучуудад тусгайлан зориулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна.