Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага (MONADA)-гийн ерөнхийлөгч Ц.Уугангэрэл Азийн наадмын дараа манай хоёр тамирчнаас допинг илэрсэн нь үнэн. Гэхдээ B сорьцын шилжилгээний хариу гараагүй байна. Аравдугаар сарын 13-нд Швейцарь дахь олон улсын байгууллагаас Б.Чинзоригийн хувийн цахим хаяг болон Олимпийн хороонд уг асуудлын талаар и-мэйл ирүүлсэн байсан. B сорьцын хариу гараагүй байхад хамаагүй хүний нэр хүндэд халдаж болохгүй.
Ер нь тамирчин буруугаа хүлээсэн бол олон улсын тэмцээнд оролцох эрхээ гурван жилээр хасуулдаг. Үгүй бол дөрвөн жилээр эрхээ хасуулдаг. Бид энэ журмын дагуу зөвлөгөө өгч байна. Монголын боксын холбоо болон тамирчинтайгаа уулзахаар болсон.