Барилга, хот байгуулалтын яам 7 хоног бүрийн Баасан гарагт "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулдаг гэнэ. Мэдээллийн цагаар албан хаагч нартаа хууль эрх зүй, хүний эрх, жендэр, аюулгүй ажиллагааны мэдлэг боловсрол гээд олон талын мэдлэг мэдээллийг олгодог. Энэ удаа "Хүний эрхийг хамгаалах Төрийн үүрэг", "Бизнес ба хүний эрх" сэдвийн хүрээнд мэргэжлийн байгууллагын мэдээллийг сонслоо.
Мөн БХБЯ-ны албан хаагчид 6 багт хуваагдаж, "Бизнес ба хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан ажлыг салбарын бодлого, үйл ажиллагаатай уялдуулах нь" агуулгын хүрээнд өгөгдсөн даалгаварыг гүйцэтгэж уралдлаа.
Мэдээллийг Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Бизнес ба хүний эрх"-ийн төслийн зохицуулагч Т.Ариунаа, Б.Хишигсайхан нар хийж, мэргэжлийн байгууллагын зөвлөгөө мэдээллийг өглөө.