Хар үүрээр нялх үр лүүгээ хутга далайн, хөөж яваа "ээж"-ийг харсан нэгэн иргэн хүүхэд хамгааллын байгууллага дууджээ. Тодруулбал, иргэн Б-г байрнаасаа гарч явахад нь нэгэн ээж хутга барьчихсан, хүүхдээ уйлуулан, зүй бус үгээр хэлж, хөөж тууж байжээ. Хүүхэд хамгааллын байгууллага болон цагдаа нар дуудлагын мөрөөр дараах арга хэмжээг авчээ.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст "108" дугаарын утаснаас 2023 оны аравдугаар сарын 13-ны 07:29 цагт есөн настай хүүхэд хөл нүцгэн байна" дуудлага, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч гомдол, мэдээллийн бүртгэлд авчээ. Улмаар хүүхдийн асуудал хариуцсан алба хаагч нар тухайн ээжийг олж, асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байна.